Б.ДОЛЖИНЖАВ

 

Английн Ерөнхий сайд Борис Жонсон улсаа шинжлэх ухааны “супер гүрэн” болгохоор төлөвлөж байгаагаа зарлалаа. Энэ хүрээнд тэрбээр Шинжлэх ухаан болон технологийн үндэсний зөвлөлийг тэргүүлж, олон нийтэд ашиг тустайгаар судалгааг хэрхэн ашигладаг талаарх удирдамж өгч, судалгаанд зарцуулах төсвөө нэмэгдүүлэхээр болсон байна. Ингэснээр Борис Жонсон давхар технологийн үндэсний зөвлөхийн  шинэ албан тушаал хаших юм.

Тэрбээр “Зөв чиглэл, алхмаар бид Англи төдийгүй дэлхийн эргэн тойронд амьдарч байгаа хүмүүсийн амьдралыг өөрчилсөн шинжлэх ухаан болон технологиор “амьсгална”. Цар тахлын эсрэг вакцинжуулалтыг гарган авсан нь манай улсыг ямар их хурдаар юунд  ч хүрч чаддагийг нотоллоо. Технологийн салбараа цаашид хөгжүүлэн нүүрсхүчлийн хийн ялгаруулалтыг тэглэж, хорт хавдарыг эмчлэх чиглэлд ажиллахыг хүсч байна. Сүүлийн 100 жилийн хугацаанд бид шинжлэх ухаанаас холдсон удаан хугацааг өнгөрүүлснийг COVID-19 бидэнд санууллаа. Цаашид ямар ч сорилт тулгарсан шинжлэх ухаанд итгэж байх ёстойг ухаарлаа” гэж ярьжээ. Цар тахлын эсрэг хамгийн анхны вакциныг Англи улс үйлдвэрлэж, ДЭМБ-аас зөвшөөрөл авч байсан билээ.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2021.6.22 МЯГМАР № 124 (6601)