З.БАТЦЭЦЭГ

Барууныхан аль эртнээс IT-платформоо геополитикийн тэмцэлд ашиглаж эхэлсэн гэж олон улсын мэдээллийн агентлаг “Россия сегодня” болон RT сувгийн ерөнхий редактор Маргарита Симоньян  хэлсэн байна

“Бусдаас өөрсдийгөө хамгаалахгүй байна гэдэг өөрийн армигүй, Батлан хамгаалах яамгүй, улсын хил хязгааргүй байгаатай адил болно” гэж тэрээр Петербургийн олон улсын эдийн засгийн чуулга уулзалтын үеэр хэлэлцүүлгийн үеэр өчигдөр /2021.6.3/ хэлжээ.

Оросын эх сурвалжууд байнга цензур, ялгаварлан гадуурхалтад өртдөг талаар “Россия сегодня”-гийн ерөнхий редактор  сануулаад, гадаадын хэвлэлүүд Оросын хэрэгт хөндлөнгөөс оролцож байгааг “найрсаг бус, хор хөнөөлтэй, аюултай” гэж тодорхойлов. “Энэ нь олон жил үргэлжилж байгаа, ил тод, тэд үүнийгээ нуудаггүй” гэж нэмж хэлжээ.

Сүүлийн саруудад гадаадын платформууд Оросын хэвлэлийн аккаунтыг блоклож байгаа. Facebook ямар ч тайлбар, шалтгаангүйгээр Baltnews агентлагийн хуудсыг хаасан. 2020 оны 10 дугаар сард RT-ийн материалыг АНУ-ын сонгуулийг төөрөгдүүлж болзошгүй хэмээн Twitter-т тэмдэглэж байсан. Үүнээс өмнө РИА Новости-г хайлтын үр дүнгээс хассан. Урьд нь Twitter мөн RT, Sputnik-ийг блоклож байсан.

2020 оны 12 дугаар сарын сүүлчээр Владимир Путин гадаадын интернет компаниудыг Оросын хэвлэл мэдээллийн хэрэгсэлд хяналт тавьбал хориг арга хэмжээ авах тухай хуульд гарын үсэг зурсан.

Петербургийн олон улсын эдийн засгийн чуулга 2021 оны 6 дугаар сарын 2-5 хооронд зохион байгуулагдаж байгаа билээ.

Эх сурвалж: www.ria.ru