Д.АРИУН

Монгол Улс зургадугаар сарын 1-нээс эхлэн хилээ нээж байгаагаа албан ёсоор зарласан. Одоогоор Турк, АНУ, Эмират, Грек, Киргиз, Тайланд, Индонез, Бразили, Египет, Энэтхэг зэрэг улс руу  манай иргэд зорчих боломжтой болсон. Харин Засгийн газраас коронавирусийн эсрэг вакцинд хамрагдсан иргэддээ вакцин хийлгэснийг нотлох гэрчилгээ олгож, гадаадын улс орноор хүлээн зөвшөөрүүлэх чиглэлээр дипломат шугамаар яриа хэлэлцээ хийж байгаа орны тоонд ОХУ багтаж байгаа юм. Хойд хөршид COVID-19-ийн халдварын тоо буурч байгаа боловч зарим бүс нутагт эргэн өсч байгаа юм.

Халдварын тоо эргэн өсч байгаа бүс нутгийн тоонд Монгол Улстай хил залгадаг Буриадын Бүгд найрамдах улс багтаж байна. Зургадугаар сарын 3-ны мэдээллээр, Буриадад шинэ халдварын тоо 92-оор нэмэгдэж, нийт бүртгэгдсэн халдвар 38857 болжээ. Буриадад гарч байгаа халдварын ихэнх нь Улаан-Үд хотод хамаарч байгаа юм.  Мөн сүүлийн нэг хоногт дөрвөн COVID-19-ийн халдварын улмаас нар барж, халдвар эхэлснээс хойш амь насаа алдсан хүний тоо 904 болжээ.

Халдарын тоо эргэн нэмэгдэж байгаатай холбогдуулан тус Бүгд найрамдах улсад хорио цээрийн зарим арга хэмжээг авч хэрэгжүүлж эхэлжээ. Тухайлбал, биеийн тамир, спортын арга хэмжээг үзэгчгүй зохион байгуулахаар шийдвэрлэсэн байна. Буриадын Засгийн газрын орлогч дарга ард иргэддээ хандан “Та бүхний тусламжгүйгээр бид халдварын гурав дахь давалгааг тогтоон барьж дийлэхгүй. Өөрсдийгөө хамгаал, нийтийн тээвэр болон олон нийтийн газраар явахдаа амнаа хаалт заавал зүүж, зай барих журмыг мөрдөөрэй” хэмээн уриалсан байна.

Эх сурвалж: www.polit.mn