ОХУ-ын Эрүүл мэндийн сайд  Михаил Мурашко

© Вячеслав Прокофьев/ТАСС

 

Д.АРИУН

Шинэ төрлийн коронавирусын халдвараар өвчлөгсдийн тоо ОХУ-ын хэмжээнд буурч байгаа бөгөөд халдварын гурав дахь давалгаа болооогүй гэж тус улсын Эрүүл мэндийн сайд Михаил Мурашко мэдэгдлээ. Тэрээр энэ сарын 3-нд Санкт-Петербургийн Олон улсын Эдийн засгийн форумын үеэр ингэж мэдэгдсэн гэж  ТАСС агентлаг  мэдээлжээ.  Сайд хэлэхдээ, “Халдварын гурав дахь давалгаа гэж болоогүй, тайван байж болно. Улс даяар нийтэд нь авч үзвэл халдварын тоо буурч байна. Харин бүс нутаг бүрт өөр өөр байгаа” гэсэн байна.

ОХУ-ын Эрүүл мэндийн сайд өмнө нь халдварын гурав дахь давалгааг хүлээлгүйгээр COVID-19-ын вакцинд хамрагдахыг иргэддээ хандан уриалж байсан юм.

Санкт-Петербургийн Олон улсын Эдийн засгийн форум 2021 нь зургадугаар сарын 2-5-ны хооронд болж байгаа билээ.

Эх сурвалж: zms.mn