З.БАТЦЭЦЭГ
Европын холбооноос “Белавиа”-ийн эсрэг хориг арга хэмжээ хурдан авсанд “Хил хязгааргүй сэтгүүлчид” талархаж байна. Үүний зэрэгцээ тэд Беларусьтай агаарын харилцаагаа зогсоосны сөрөг үр дагавраас айж байна.
ЕХ-оос Беларусийн онгоц Европоос нисэж хөөрөх, буух эрхийг хассан нь сөрөг үр дагаварт хүргэж магадгүй гэж олон улсын хүний эрхийг хамгаалах “Хил хязгааргүй сэтгүүлчид” байгууллага болгоомжилж байна. “Энэ хориг арга хэмжээ нь сөрөг нөлөө үзүүлж болзошгүй. Иргэний нийгмийн төлөөлгчид, сэтгүүлчдэд бүх хаалгыг хаахгүй байх нь чухал” гэж Герман дахь салбарын тэргүүн Кристиан Мир тавдугаар сарын 26-ны лхагва гарагт Redaktionsnetzwerk Deutschland хэвлэлд өгсөн ярилцлагадаа хэлжээ. ЕХ маш хурдан, нэгдмэл байж Беларусийн эсрэг торгуулийн арга хэмжээ авсныг Мир эерэгээр үнэлэв. Үүнтэй зэрэгцэн онгоцоор Беларусиас гарах цөөхөн аргын нэг, учир нь цар тахлаас болж Польш руу гардаг газрын хил хаалттай байгаа билээ.
Беларусаас гарах боломжоо алдах
“Ногоон” намын гадаад бодлогын шинжээч Юрген Триттин мөн Беларусиас нисэх иргэний нислэгийг хязгаарлах нь “тийм ч ухаантай шийдэл биш”, учир нь хүмүүсийг тэндээс гарах боломжийг хааж байна гэж үзэж байна. “Хориг арга хэмжээ эдийн засагт чиглэсэн байх ёстой. Беларусийн гол экспорт бол нефть, калий. Гадаад худалдааны 30% нь улсын газрын тосны болон химийн концернд ногддог. Ерөнхийлөгч Александр Лукашенкогийн засаглалд хүнд цохилт үзүүлье гэж бодож байвал эдгээр компаниуд руу анхаарлаа хандуулах хэрэгтэй” гэж Триттин хэлжээ.
Эх сурвалж: www.dw.com