Х.ОЮУНБОЛД

Түүнээс гадна Ганьсү мужид болсон марафон гүйлтийн үеэр цаг агаар муудсаны улмаас хамгийн багадаа 20 хүн нас барсан гэж Хятадын “ССТV” телевиз мэдээлжээ. Мэдээнд дурдсанаар Гринвичийн  цагаар 8:00 цаг хүртэл хийсэн эрж хайх ажиллагаа болон аврах ажиллагааны үеэр 151 хүнийг нүүлгэн шилжүүлжээ. Тэднээс хөнгөн бэртсэн найман хүнийг эмнэлэгт хэвтүүлсэн бол  нас барсан 20 хүнийг олсон гэж аврах багийнхны мэдэгдсэнийг  телевизийнхэн иш татан мэдээлсэн байна. Байинь хотын ойролцоо уулархаг бүсэд  100 км гүйх 172 хүн оролцсон энэ марафон нь  бямба гарагт эхэлсэн аж. Харин Гринвичийн цагаар 13:00 цагийн орчим гүйлтийн замд хүчтэй салхи, бороо болон мөндөр орсон байна.

Эх сурвалж: www.polit.mn