З.БАТЦЭЦЭГ

АНУ-ын төрийн департаментын ажилтан асан, ерөнхийлөгч Рональд Рейганы экс зөвлөх Сюзанна Масси нь НТВ-ээр өгсөн ярилцлагын үеэр Ерөнхийлөгч Владимир Путинээс ОХУ-ын иргэншил хүссэнийг ria.ru мэдээлжээ.

“Хэрвээ ерөнхийлөгч Владимир Владимирович надад ОХУ-ын иргэншил авах боломжийг олговол миний хувьд том нэр төрийн хэрэг болно” гэж тэр  хэлсэн байна.

Массигийн хэлснээр тэрбээр хоёр улсыг ойртон дотносоход их зүйл хийсэн. Тиймээс ажил хэргээ үргэлжлүүлэхийн тулд Оросод үлдэх хүсэлтэй байна гэжээ.

“Тэд намайг урвагч гэж хэлэхийг би мэдэж байна. Би Америкийн эсрэг үзэлтэй хүн” гэж Масси хэлсэн байна.

Сюзанна Масси 1931 онд Нью-Йоркод мэндэлжээ. Вассарийн коллеж төгсөж, Сорбонн, Парисын улс төр судлалын хүрээлэнд сурч байжээ. 1984-1988 онд Рейганы ЗХУ-ыг хариуцсан зөвлөх хийж байжээ. Түүний хэлснээр, ерөнхийлөгч түүнтэй 17-гоос багагүй удаа ганцаарчлан уулзаж, түүнээс Оросын соёлын талаар нарийн асуудаг байжээ. Ерөнхийлөгч түүнээс Америк дипломатуудын хэлэх дуртай болсон “Итгэ, гэхдээ баталгаажуул” хэмээх Оросын зүйр үгийг сурчээ.

Тэрээр Оросын талаар “Галт шувууны нутаг. Хуучин Оросын гоо үзэсгэлэн (1980)”. “Павловск: Оросын ордны амьдрал (1990)” гэх мэт хэд хэдэн ном бичсэн байдаг аж.

Эх сурвалж: www.polit.mn