Х.ОЮУНБОЛД

Японы өдөр тутмын “Асахи” сониноос  явуулсан санал асуулгаар  10 иргэний найм нь Токиогийн болон Параолимпийг хойшлуулах эсвэл цуцлах хэрэгтэй гэж мэдэгджээ. Мөн өмнө нь хийсэн санал асуулгатай харьцуулбал хамрагдсан иргэдийн дөнгөж 14 хувь нь олимпийг хийхээр төлөвлөсөн хугацаанд нь зохион байгуулахыг дэмжжээ. Харин 43 хувь нь цуцлахыг дэмжсэн бол  40 хувь нь дахин шинээр төлөвлөх санал тавьсан байна. Мөн санал асуулгад оролцсон иргэдийн 73 хувь нь  Засгийн газраа найдвартай  тэмцээнийг зохион байгуулж чадахгүй гэж үзэж байна. Энэ сарын 15 болон 16-нд утсаар хийсэн санал асуулгад  санамсаргүй байдлаар сонгосон 20 наснаас дээш насны  1527 хүнийг оролцуулжээ.

Эх сурвалж: www.polit.mn