Х.ОЮУНБОЛД

Испанийн Засгийн газрын тэргүүн Педро Санчес Хойд Македоний ерөнхий сайд Зоран Заевийг Монклоагийн ордондоо хүлээн авсан байна. Тэрбээр “Испани улсад анх удаа айлчилж байгаа түүнтэй хийсэн хурлын үеэр Хойд Македонийг Европын холбооны гишүүн орон болохын тулд ахиц дэвшил гаргахад нь дэмжиж байгаагаа илэрхийлсэн” гэж  уулзалтын дараа твиттертээ бичжээ. Мөн Монклоагийн ордны зүгээс уулзалтын хоёр орны төрийн тэргүүн нар тус улсыг Европын холбоонд элсэх талаар Испанийн зүгээс идэвхтэй дэмжих талаар голчлон хэлэлцсэн. Ерөнхийдөө бид Европын холбоо баруун Балканы орнуудад хүрээгээ өргөжүүлэх шинэ түлхэц өгөх ёстой гэж хийсэн мэдэгдэлдээ онцолсон байна. Харин Педро Санчес энэ утгаараа Хойд Македони шүүх эрх мэдлээ шинэчлэх, авлигатай тэмцэх тэмцлээ сайжруулахаар чармайж байгааг хүлээн зөвшөөрчээ.

Мөн гишүүнээр элсэх боломжтой талаар Европын комиссын нөхцөл байдлын тухай танилцуулсан сүүлийн тайланд энэ асуудлуудыг нааштай хүлээн авсан гэв. Тиймээс Хойд Македонийг Европын холбооны тэргүүлэх чиглэлийн нэг төрийн  эрх хуулийг дээдлэх тухай шинэчлэлд эрч хүчээ хадгалахыг уриалсан байна. Мөн Педро Санчес уулзалтын үеэр Заевт баруун Балканы орнуудад “Ковакс” хөтөлбөрийн шугамаар COVID-19-ийн эсрэг үйлчилгээтэй урьдчилан сэргийлэх  650 мянган тун дахин илгээсэнд сэтгэл хангалуун байгаагаа илэрхийлсэн байна. Тэрбээр “Нэмж илгээсэн тунгийн 120 мянга нь Хойд Македонид зориулагдсан гэв.

Эх сурвалж: www.polit.mn