Х.ОЮУНБОЛД
Олон улсын байгаль хамгаалах холбооноос жил бүр устах аюулд ороод байгаа амьтдыг төрөл зүйлээр нь ангилан бичсэн улаан жагсаалтыг гаргадаг байна. Одоо 35 мянган өөр төрлийн амьтан устаж алга болох аюул тулгараад байгаагаас 28 хувийг нь бүрмөсөн устах магадлалтай гэж үзжээ. Тиймээс энэ жил таван амьтанд устаж алга болох аюул нүүрлээд байгаа аж.
Цэнгэг усны дельфин
Энэ байгууллагаас гаргасан улаан жагсаалтад Амазоны усанд байдаг цэнгэг усны дельфин багтжээ. Харин загас их барьж байгаа учраас тоо толгой нь буурч цөөрсөн байна. Тухайлбал, загасны торонд санамсаргүй орох, хууль бусаар агнах, голыг бохирдуулснаар олон төрлийн дельфин хурдан үхэж байгаа аж. Тиймээс энэ байгууллагаас дельфинийг аврахад нь туслахын тулд загас барих энэ аргуудыг хэрэглэхээс зайлсхийх саналыг тавьжээ.
Ангонока яст мэлхий
Мадагаскарт амьдардаг энэ яст мэлхий нь Африкийн Ангонока арлын зүүн хойд хэсэгт 400 гаруй үлдээд байгаа аж. Тиймээс олон улсын энэ байгууллага устан мөхөх магадлалтай амьтдын жагсаалтад оруулсан байна. Энэ яст мэлхийний устаж цөөрөх болсон шалтгаан өндгийг нь хууль бусаар худалдаж авах, зарах, агнах, мод огтолж тайрч байгаа нь энэ аварга том яст мэлхийг амьдрахад учирч байгаа том аюул болоод байгаа аж.
Жава хирс
Индонезид байдаг энэ амьтан нь түүний эврийг хууль бусаар худалдах зорилгоор хулгайгаар агнадагтай холбоотой аж. Учир нь өнөөдөр түүний эврийг Азийн уламжлалт эм хийхэд ашигладаг. Мөн шар тайлах, халуун бууруулах, зарим тохиолдолд хорт хавдрыг эмчлэхэд хэрэглэдэг байна. Харин устан мөхөх магадлалтай амьтдын жагсаалтад энэ амьтдаас гадна Атлант, Энэтхэг, Номхон далайд амьдардаг өмнөд зүгийн цэнхэр туна загас, 2008 оноос жагсаалтдаа багтаасан улаан царайтай лемур оржээ. Энэ амьтныг сөнөж мөхөх аюулд хүргэж байгаа шалтгаан нь Мадагаскарын амьдардаг бүс нутгийнх нь хулсыг их хэмжээгээр тайрсантай холбоотой аж. Мөн өөр нэг шалтгаан нь уул уурхай юм байна. Харин жагсаалтын хамгийн сүүлд XX зууны эхээр олзлогдож амьдарсан Европын бизон оржээ. Дараа нь 1950 онд Польш, Белорусс, Орос улс дахин нутагшуулснаар өнөөдөр эрх чөлөөтэй 47 сүрэг бизон байдаг байна.
Эх сурвалж: www.polit.mn