Х.ОЮУНБОЛД
Италийн сүүлчийн эзэн хаан Умберто II-ийн хүү Савойн ордны хаан Виктор Мануэль ач охиныхоо 16 насны төрсөн өдрөөр өвөрмөц бэлэг өгчээ. Тодруулбал, тэрээр ач охиноо Италийн хаан ширээнд суух өв залгамжлагч болгосон байна. Мөн Савойгийн гүн, Наполесийн ханхүү болон бурханы ивээлээр Савойгийн эзэн хааны ордны эзний өв залгамжлагч Виктор Мануэль хаан ширээг эзэн хааны гэр бүлийн зөвхөн эрэгтэйг нь өв залгамжлагч суулгахаар хязгаарласан дундад зууны үеийн хуульд өөрчлөлт оруулсан албан ёсны тогтоолд 2019 онд гарын үсэг зурсан байна. Ингэснээр түүний ач одоо 17 настай Виттория Кристина Аделаида Мария Кьяра нь 1000 жилийн дараа эзэн хааны гэр бүлийг удирдах болон оршин тогтнохоо больсон Италийн хаант улсын эрхийг шаардах эрхтэй анхны эмэгтэй болж байгаа аж. Тэрээр Парис дахь гэрээсээ “The New York Times” сонинд “Энэ нь надад түүний өгч болох хамгийн сайхан бэлэг байсан” гэж ярьжээ. Мөн Виттория болон түүний гэр бүлийнхэн Италийн эзэн хааны гэр бүлийг удирдах боломжтой болсныг тэмдэглэсэн байна. Харин түүний үеэл хаан ширээнд суухыг хүсдэг Савой-Аостогийн ханхүү Аймон энэ нь хууль бус гэж мэдэгджээ.
Эх сурвалж: www.polit.mn