Б.ДОЛЖИНЖАВ

Хонгконгийн шүүхээс өнгөрсөн жилийн зургадугаар  сарын 04-нд зөвшөөрөлгүйгээр жагсаалд оролцсон хэмээн буруутгагдсан Жошуа Вонг тэргүүтэй ардчиллын төлөө тэмцэгчдэд 4-10 сарын хорих ял оноожээ. Энэ нь Хонгконгийн ялалтын цэцэрлэгт хүрээлэнд жил бүр тайван жагсаал зохион байгуулдаг идэвхтэнүүдээс 1990 оноос хойш ял эдэлж байгаа анхны тохиолдол юм. Учир нь цар тахлын улмаас өнгөрсөн жил дээрх үйл ажиллагааг хориглосон ч мянга мянган залуус цугдан тайван жагсаал хийсэн юм.Энэ жагсаалд оролцсон 26 хүнээс Жошуа Вонг болон дүүргийн гурван зөвлөх Лестер Шум, Тиффани Иен, Жаннелэ Леун нар өнөөдөр гэм буруугаа хүлээж, шүүхээс оноосон ялыг эдлэхээр боллоо.

Тодруулбал, Жошуа Вонг жагсаалыг санаачилсан хэмээн буруутгагдаж 10 сарын ял авлаа. Үүнээс өмнө тэрбээр 2019 онд зөвшөөрөлгүй чуулганд оролцсон хэргээр 17.5 сар хоригдож байсан билээ. Харин Лестер Шумт зургаан сар, Тиффани Иен, Жаннелэ Леун нарт дөрвөн сарын хорих ял оноожээ.Бусад тэмцэгчдийн шүүх хурал зургадугаар сард болно.Энэ удаагийн шүүх хурал нээлттэй болсон юм.Өнгөрсөн жил баталсан Үндэсний аюулгүй байдлын тухай хууль Хонгконгийн ардчиллын төлөө тэмцэгчдийн эрхийг улам ихээр боосон баримт бичиг болсон билээ.

Эх сурвалж:CNN