Х.ОЮУНБОЛД

 

АНУ-ын ерөнхийлөгчийн саяхан танилцуулсан илтгэл болон тус улсын улс төрийн бодлогыг шалгах үеэр Жо Байдены Засгийн газраас хүний эрхийн талаар хийсэн тайлбарууд нь Вашингтон Пхеньян руу чиглэсэн дайсагнасан бодлогоо хадгалахыг зорьж байгааг харуулж байна гэж Хойд Солонгосын Гадаад харилцааны  яамнаас мэдэгджээ. Тодруулбал, тус яамны хэвлэлийн төлөөлөгч АНУ эх орных нь хүний эрхийн нөхцөл байдлын талаар шүүмжлэхдээ Хойд Солонгосын дээд удирдагч Ким Жон Уны нэр төрд халдсан гэж буруутгасан байна. Мөн Пхеньян үүнд хариу өгөхгүй орхихгүй гэж мэдэгдсэнийг “КСНА” уламжилжээ. Мэдэгдэлд “Бид бидний амьдралаас үнэтэй, бидний хувьд их ариун манай дээд удирдагчийн нэр төрд халдсан хэнийг ч эрс эсэргүүцэх болно гэдгээ тодорхой мэдэгдсэн” гэж зарласан байна. Харин энэ талаар хийсэн өөр мэдэгдэлд Хойд Солонгосын АНУ-ын асуудал хариуцсан департаментын ерөнхий захирал Квон Чон Гун, ерөнхийлөгч Жо Байдены Конгресст танилцуулсан эхний илтгэлээс эш татсанаас гадна Пхеньян тэднийг ерөнхийлөгч Жо Байден АНУ-ын болон бусад орны аюулгүй байдлын  хувьд ноцтой аюул гэж үзэж байгааг тэвчихгүй хэмээн онцлов. Учир нь ерөнхийлөгч Жо Байден Хойд Солонгосын цөмийн зэвсгийн хөтөлбөр болон Иран гадаад харилцаа болон хатуу хориг арга хэмжээ авах талаар хэлэлцэх арга замаар аюул учруулахаар төлөвлөж байна гэж мэдэгджээ. Мөн Квон Чон Гун тогтмол цөмийн зэвсгээр айлган сүрдүүлдэг Вашингтоны энэ хандлага нь том алдаа, Хойд Солонгосын өөрийгөө хамгаалах эрхэд хөндлөнгөөс оролцож байна гэв. Мөн одоо Хойд Солонгосын талаар баримтлах АНУ-ын улс төрийн шинэ бодлогын гол санаа тодорхой болж байна. Энэ нь биднийг үүнтэй холбоотой арга хэмжээ авахад хүргэж байна. Түүнээс гадна АНУ цаг хугацаа өнгөрөх тусам их ноцтой байдалд орно гэж мэдэгджээ. Харин Вашингтоны зүгээс Пхеньян руу чиглэсэн бодлогыг шалгасны хүрээнд Жо Байден цөмийн зэвсэг, баллистик пуужингаас нь ангижруулахын тулд Хойд Солонгост шинэ хандлага бий болсон. Мөн гадаад харилцааны арга замыг ашиглана. Гэхдээ Ким Жон Унтай том хэлэлцээр хийх арга замыг хайхгүй гэж онцолжээ.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2021.5.3 ДАВАА № 88 (6565)