Б.ДОЛЖИНЖАВ

 

Энэтхэг бол дэлхийн хамгийн том вакцин үйлдвэрлэгч орон. Гэвч COVID-19 эсрэг вакцинжуулалтын явц маш бага түвшинд байсны улмаас халдварын хоёрдугаар давлагаанд хүчтэй “цохиулж”, тун хүндхэн нөхцөлд ороод байна. Тус улс 205 сая тун вакцин худалдаж авсан үзүүлэлтээрээ эхний 10-т орж байгаа юм. Гэвч энэ нь 1.4 тэрбум хүн амын ердөө найман хувь буюу 100 хүн тутмын 11 нь вакциндаа хамрагдана гэсэн үг. Энэтхэг дотооддоо үйлдвэрлэсэн хоёр вакцин мөн Оросын Sputnik V вакциныг дархлаажуулалтдаа ашиглаж байна.

 

Энэтхэгийн Серум хүрээлэн бага орлоготой 92 оронд вакцины тусламж үзүүлэх COVAX хөтөлбөрт 200 сая тун вакцин нийлүүлэхээ өнгөрсөн жил зарласан. Гэвч халдвар хүчтэй тархсаны улмаас амлалтдаа хүрч чадсангүй. Учир нь тус улс хамгийн эхэнд өөрийн улсын иргэдээ вакцинжуулахаар зорьжээ. Ирэх сарын 1-нээс 18-аас дээш насны бүх хүн вакцинд хамрагдаж эхлэх ч нөөц хангалтгүй байгаа юм.

 

Эх сурвалж:CNN