Б.ДОЛЖИНЖАВ

 

Дэлхийн тэргүүлэх эдийн засагтай Хятад улс бүхий л салбарт хүч түрэн орж ирж байна. Тухайлбал, сүүлийн жилүүдээс тус улс сансар судлалын салбараа хөгжүүлэх зорилго тавин ажиллаж эхэлсэн. Тийн Вэнчан хотод шинээр барьж байгаа сансарын станцаас туршилтын анхны пуужинг өчигдөр хөөргөлөө. “Tianhe” хэмээх шинэ загварын пуужинг Вэнчан хотын Сансрын төвөөс хөөргөсөн юм. Энэ нь ОХУ болон Хятад хамтран сар руу аялахад зориулсан сансрын станцыг барихаар төлөвлөж байгаагаа мэдэгдсэний дараах туршилт гэдгээрээ онцлогтой.

 

БНХАУ Вэнчан хот дахь шинэ сансарын станцын буудлыг 2022 онд ашиглалтад оруулахаар төлөвлөж байгаа юм. Ийн станц ашиглалтад орохоос нь өмнө хамгийн багадаа 10 пуужин хөөргөж туршихаар зорьж байгаа аж.Тус улс анх 2003 онд сансрын нисгэгчээ дэлхийн тойрог замд гаргаснаар АНУ болон ОХУ-ын дараа сансарт хүн нисгэсэн гурав дахь орон болсон билээ. Харин сансар судлалын салбар руу эрчимтэй орж ирсэн тус улс сар болон Ангараг гараг дээр ч буухаар төлөвлөжээ.

 

 Эх сурвалж:BBC