Х.ОЮУНБОЛД

 

АНУ-ын зүгээс Куба улсад 1962 оноос тавьсан санхүү, эдийн засаг, худалдааны хоригийг цуцлахыг эсэргүүцсэн бүх нийтийн шаардлагад нэгдсэн 50 гаруй оронд энэ орны туг намирсан байна. Мөн Куба улсыг дэмжсэн явган, автомашин, дугуйтай хүмүүс оролцсон жагсаал Герман, Ангол, Аргентин, Австрали, Белиз, Бельги, Бенин, Болив, Бразил, Канад, Колумб, Куба, Чили, БНХАУ, Дани, Эквадор, Эль Салвадор улсын 100 гаруй хотод болсон байна. Энэ орнууд Кубын зүгээс Испани, АНУ, Франц, Гвиней Биссау, Итали, Иран, Ирланд, Мексик, ОХУ-д амьдарч байгаа иргэдэд нь Вашингтоны тавьсан хоригийг цуцлахыг дэмжиж байгаагаа илэрхийлжээ. Харин АНУ-аас мэдээлснээр энэ жагсаал Сан Франциско, Сакраменто, Оакланд, Ситтл, Миннеаполис, Индианаполис, Нью-Йорк, Вашингтон, Детройт, Чикаго, Миами, Тампа, Лос-Анжелес, Сан Диего, Лас Вегас гэсэн 20 гаруй хотод болсон байна. Мөн саяхан Коммунист намын нэгдүгээр нарийн бичгийн дарга Раул Кастро халаагаа шилжүүлэн өгсөн энэ оронд тогтоосон коронавирусын  улмаас нийслэл Гавана, төвийн хот Санта Клара, зүүн бүсийн Лас Тунас хотод  машинтай олон хүн оролцсон хоригийг цуцлахыг шаардсан жагсаал болжээ. Жагсаалд  мотоцикльтой оролцогсдын нэг Эрасмо Фуентес “Хэн ч энд ард түмэн гудамжинд жагсч, бидний амьдрах эрхийг хамгаалж байгаа гэдэгт эргэлзэх ёсгүй” гэж “Спутник”-т ярьжээ.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2021.4.27 МЯГМАР № 84 (6561)