Б.ДОЛЖИНЖАВ

ОХУ-ын  Сөрөг хүчний удирдагч Алексей Навальныйг  амь насанд нь аюултай учир өлсгөлөнгөө яаралтай зогсоохыг эмч нар уриаллаа. Түүнд үзлэг хийсэн эмч нар ”Хэрэв тэр өлсгөлөнгөө дахин бага хугацаагаар үргэлжлүүлвэл бид тусламж үзүүлэх хүнгүй болно” хэмээн мэдэгдэлдээ дурджээ. Навальный өлсгөлөнгөө цааш үргэлжлүүлвэл бөөр болон мэдрэлийн системд нь ноцтой аюул учирч, амиа алдах эрсдэлтэйг тул түүнд эмчилгээ үзүүлэхийг эмч нар  шаардлаа.

Навальныйг даваа гаригт шороннгийн эмнэлэг рүү шилжүүлсэн бөгөөд эрх баригчид түүний биеийн байдлыг хангалттай сайн хэмээн дүгнэсэн юм. Мөн түүнийг өдөр бүр эмчийн үзлэгт оруулж байгаа гэсэн юм.

Харин Навальный өөрийн инстаграмм хаягтаа “Хэрэв та бүхэн одоо намайг харвал инээд чинь хүрнэ. Учир нь зүгээр л нэг араг яс шиг л байна” гэж нийтэлсэн юм. Навальныйг суллахыг шаардан хэдэн мянган хүн лхагва гаригт Орост жагсанаас 1000 гаруй хүнийг баривчилжээ.

Барууны орнууд Оросын эрх баригчидын тэр дундаа ерөнхийлөгч Путинг Навальныйг хордуулсан хэрэгт буруутгасан хэвээр байгаа юм. Тодруулбал, АНУ хэрэв Навальный шоронд нас барвал ОХУ-д хариуцлага тооцохоо мэдэгдээд байна.

Эх сурвалж:BBC