З.БАТЦЭЦЭГ
Оросын Шууд Хөрөнгө Оруулалтын Сан (ОШХС)-гаас Словакийг гэрээ зөрчсөн хэмээн “Спутник V” вакциныг буцааж өгөхийг шаардлаа. Энэ тухай вакцины албан ёсны Twitter хуудаснаа мэдэгджээ. Мэдэгдэлд дурдсанаар, ОХУ-аас нийлүүлсэн вакциныг туршиж байсан лаборатори албан ёсоор Европын холбооны Эмийн хяналтын байгуулагад бүртгэгдээгүй юм байна.
ОШХС-гаас Словакийн Засгийн газар руу вакциныг,бүртгэгдсэн лабораторид туршилт хийлгэх хүсэлт гаргажээ. Мөн 2021 оны дөрөвдүгээр сарын 6-нд “Удаа дараа гэрээ зөрчсөн тул бусад оронд вакцин ашиглах боломжийг олгон вакциныг буцаан өгнө үү” гэсэн захиа илгээжээ.
Үүнээс өмнө Оросын “Спутник V” вакцинаас болж Словактулс төрийн маргаан дэгдсэн юм. Словакийн ГХЯ-ны сайд Иван Корчок нь Ерөнхий сайдаа, вакцины эхний хэсгийг буухад, нисэх буудал дээр тослоо хэмээн буруутгасан. Ерөнхийлөгч Чапутова мөн “Спутник V” вакцины эсрэг байр суурьтай байгаа юм. Гэвч Ерөнхий сайд Иван Матович вакциныг буцаахгүй гэдгээ мэдэгдсэн. Гуравдугаар сарын 30-нд Матовичийн засгийн газар огцорсон юм.
Эх сурвалж: www.lenta.ru