Х.ОЮУНБОЛД

 

Швейцарын технологийн компани нисэх онгоцны  орчинд тархсан нянг хэт ягаан туяаг ашиглан 13 минутад устгаж, ариутгах чадвартай загалмай хэлбэртэй робот бүтээжээ.  Энэ роботыг  Дубай хотын Днатагийн нисэх онгоцны буудлын үйлчилгээний компанитай хамтран туршиж байгаа юм байна.  Мөн Швейцарын тэрбумтан Мартин Эбнерийн хувийн өмч, захиалгат агаарын тээвэр хийдэг “Embraer Helvetic Airways”  компанийн онгоцуудад мөн  ашиглаж байна. Гэхдээ хэт ягаан туяаг үргэлж хэрэглэх нь нисэх онгоцны доторх бүрээсийг гэмтээж болзошгүй гэдгийг мэргэжилтнүүд үргэлжлүүлэн судалж байна.   Роботын эзэн Жодок Эмигер “Эмнэлэг болон лабораторид 50 гаруй жил ашиглаж ирсэн туршилтын технологи” гэж онцолсныг “Ройтерс” мэдээлжээ.  Түүнчлэн ямар нэгэн ул мөр үлдээдэггүй шинэ технологитой гурван роботыг бүтээсэн байна. Энэ роботуудын нэг нь  Цюрих хотын нисэх онгоцны буудлын жет нисэх онгоцны нянг цэвэрлэж чадвараа харуулсан гэж ярьжээ. Түүнээс гадна нисэх онгоцны зааланд удаан урагшилж цэвэрлэхдээ цэнхэр туяа цацруулдаг байна. Харин их удаан явж байгаа юм шиг санагдавч  бүх хийсэн туршилтаар нисэх онгоцны заалыг 13 минутанд ариутгаж халдваргүйжүүлж  болохыг харуулжээ. Компанийнхан энэ роботыг 15390 ам.доллараар худалдахаар төлөвлөж байна.   Ингэснээр   олон орны Засгийн газар зорчигчид битүү орчинд олон цагийг өнгөрүүлдэг  нисэх онгоцны заалыг халдваргүйжүүлэхэд нэмэр болох арга хэмжээ гэж онцолжээ.  Мөн онгоцоор аялах нь өмнө нь аялахтай явахтай адилгүй байх  юм байна. Учир нь энэ робот нь  нисэх онгоцонд байгаа ямар нэгэн нянг хэдэн минутанд илрүүлж устгах чадвартай юм байна.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2021.4.7 ЛХАГВА № 69 (6546)