З.Батцэцэг
Оросын Шууд Хөрөнгө Оруулалтын сан (ОШХС) “Спутник V” вакциныг Энэтхэгийн Panacea Biotec үйлдвэрт жил тутам 100 сая тунг үйлдвэрлэхээр тохиролцжээ.
“Оросын Шууд Хөрөнгө Оруулалтын Газар (ОШХОГ) нь Энэтхэгийн Panacea Biotec үйлдвэртэй “Спутник V” вакцины 100 сая тунг үйлдвэрлэхээр хамтран ажиллахаар болсон” гэж гэж өчигдөр мэдэгдсэн байна.
Энэтхэгт үйлдвэрлэсэн “Спутник V” вакциныг ОШХОГ-ын олон улсын түншүүдэд нийлүүлэхэд тус болно гэж үзэж байна.
Үүнээс өмнө ОШХОГ Хятад улсад жилд 100 сая тун “Спутник V” вакциныг үйлдвэрлэхээр тохирсон билээ.
Эх сурвалж: www.rt.com