З.БАТЦЭЦЭГ

ОХУ-д цар тахалтай холбоотойгоор өнгөрсөн жил тогтоосон зарим нэг хөнгөлөлтийг 4 дүгээр сарын 1-нээс эхлэн цуцлах тухай “Парламентская газета” бичиж байна.

 

Ерөнхийлөгчөөс олгож буй шинэ жилийн төлбөр

Найм хүртэлх насны хүүхэд тус бүрт шинэ жилээр олгосон 5000 рублийг авах хүсэлтээ 4 дүгээр сарын 1 хүртэл өгч болно. Энэ тушаалыг ерөнхийлөгч өнгөрсөн жилийн 12 дугаар сард гаргасан билээ. 2020 оны 12 дугаар сарын 25 хүртэл оросууд өргөдөлгүйгээр мөнгийг авчээ.

 

65+ насныхны эмнэлгийн чөлөө

Дөрөвдүгээр сарын 1-нээс эхлэн 65+ насныхан өөрийгөө тусгаарлах дэглэмийг дагаж мөрдөхийн тулд эмнэлгийн чөлөө авах өргөдөл гаргах боломжгүй болох нь байна. 2020 онд Ззасгийн газраас зайнаас ажиллах боломжгүй настай хүмүүст эмнэлгийн чөлөө авахыг зөвшөөрөн, хөдөлмөрийн чадвар түр алдасны төлбөр өгч байсан билээ. 

 

Зээлтэй хүмүүст үзүүлэх хөнгөлөлт

Гуравдугаар сарын 31-нээс эхлэн Оросын банкнаас гаргасан COVID-19-өөр өвдсөн болон цар тахлаас болж орлого нь мэдэгдэхүйц буурсан иргэдийн зээлийн бүтцийн өөрчлөлтийн талаарх зөвлөмжүүд хүчингүй болно. Хувиараа болон жижиг бизнес эрхлэгчид өргөдлөө 2021 оны гуравдугаар сарын 31 хүртэл өгч болно. Үүнээс гадна өртэй иргэдийг 3 дугаар сарын 31 хүртэл албадан нүүлгэхийг Төв банкнаас нь хоригложээ.

 

Цахим хэтэвчинд бэлэн мөнгө байршуулах

ОХУ-ын банк дөрөвдүгээр сарын 1 хүртэл нэр бүртгэлгүй цахим хэтэвчинд мөнгө байршуулахыг зөвшөөрч байна. Үүнд WebMoney, PayPal, VK Pay, унааны карт, сурагчдын карт зэрэг багтаж байгаа юм. Цаашид зөвхөн холбогдсон данснаас мөнгө шилжүүлэхийг зөвшөөрнө.

 

Ургамлын тос, элсэн чихэрний үнэ

2020 оны 12 дугаар сард Засгийн газраас гаргасан ургамлын тос, элсэн чихэрийн үнийг бууруулах шийдвэр ирэх сарын 1-нээс хүчингүй болно. Өнгөрсөн жилийн сүүлчээр эдгээр бүтээгдэхүүний үнэ нэмэгдсэнтэй холбоотойгоор ийм шийдвэр гаргасан билээ. Гуравдугаар сарын 1-нд Үйлдвэр, худалдааны яамны орлогч дарга Виктор Евтухов хэлэхдээ, статистикийн алба, татварын албаны мэдээлснээр эдгээр бүтээгдэхүүний үнэ тогтворжсон байна. Хөдөө аж ахуйн яамны зүгээс ургац сайтай байх болно гэж урьдчилан таамаглаж байгаа бөгөөд эдгээр бүтээгдэхүүнүүд дахин хомсдож, үнэ нэмэгдэхгүй гэж үзэж байгаагаа илэрхийлсэн. Үүний зэрэгцээгээр холбогдох газрууд гэрээний хугацааг сунгах талаар бизнес эрхлэгчидтэй зөвлөлдөж, уулзахаар төлөвлөж байна.

 

Ажилгүй иргэдийг цахимаар бүртгэх

Энэн сарын 31-нд эхлэн хөдөлмөр эрхлэлтийн “Госуслуг”, “Работа в России” сайтаар дамжуулан ажилгүй иргэдийг түр бүртгэх журмын хугацаа дуусна. Хөдөлмөрийн яамны зүгээс уг журмыг 2021 оны долдугаар сарын 30 хүртэл сунгах саналтай тогтоолын төслөө нийтлээд байна.

 

Цахим хэлбэрийн бичиг баримт

Ажил олгогчдод бичиг баримтыг нотлох цаасан хэлбэрээр бус зөвхөн цахим хэлбэрээр үзүүлдэг байсан туршилтын хугацаа дөрөвдүгээр сарын 1-нээр дуусаж байна. Энэ туршилт сайн дурын үндсэн дээр байсан ба “Работа в России” сайт дээр мэдээллээ солилцож байсан. Гэвч гуравдугаар сарын 10-нд Төрийн Дум уг туршилтыг 2021 оны 11 дүгээр сарын 15 хүртэл сунгахыг хуулийг гурав дахь хэлэлцүүлгээр баталсан. Одоо Холбооны зөвлөлөөр батлуулахыг хүлээж байна.

 

 Эх сурвалж: www.ria.ru