О.НАР

Япон улсын Ерөнхий сайд  Ёшихидэ Суга пүрэв гаригт /2021.04.01/ “Осака хотод болох  хуваарьтай байсан Олимпийн бамбарын буухиаг COVID-19-ийн халдвар нэмэгдэж байгаатай холбоотойгоор цуцалсан” гэж мэдэгдсэн талаар Reuters агентлаг мэдээлжээ.

Орон нутгийн хэвлэлүүдэд мэдээлж байгаагаар Осакад дөрөвдүгээр сарын 1-нд халдварын 616 шинэ тохиолдол бүртгэгдсэн байна. COVID-19-ийн халдварын тоо ингэж 600-гаас давсан нь 629-өөр нэмэгдэж байсан нэгдүгээр сарын 16-наас хойших хамгийн сөрөг өндөр үзүүлэлт болж байна. Олимпийн бамбарын буухиа хүлээн авахгүйгээс гадна дөрөвдүгээр сарын 6-8-нд болох байсан бейсболын тоглолтын тасалбарын борлуулалтыг түр зогсоосон байна. Токиогийн олимпийн наадмын бамбарын буухиа гуравдугаар сарын 25-нд Японы хойд нутгийн Фүкүшима мужаас эхэлсэн юм.

 

Эх сурвалж: zms.mn