Б.ДОЛЖИНЖАВ

Цэргийнхэн Засгийн эрхийг хүчээр авсныг эсэргүүцсэн жагсаал хоёрдугаар сарын 1-нээс хойш Мьянмар улсад үргэлжилж байна. Жагсагчид болон цэргийн хүчнийхний мөргөлдөөн өчигдөр оргилдоо хүрч, нэг өдрийн дотор 114 хүн амиа алджээ. Ингэснээр жагсаалд эхэлснээс хойш цагдаа нарын гарт амиа алдсан иргэний тоо 400-г давлаа.

“Тэд биднийг тахиа эсвэл шувуу шиг үзэж, амийг минь хороосон. Энэ бол олон нийтийг хамарсан аллага” гэж нэгэн иргэн ярилаа. Түүнчлэн төв телевиз нь энэ аймшигт мөргөлдөөн болохоос өмнө “Өмнөх аймшигт амиа алдсан эмгэнэлт явдлаас  бид толгой эсвэл нуруундаа буудуулах аюул ойрхон байгааг мэдэх ёстой” хэмээн зарласан байна.

Цэргийн хүчнийхэн Янгон, Мандалай зэрэг том хотуудаас гадна Магвай, Могок, Кяукпадаунг, Маяангон зэрэг жижиг хот суурингуудыг оролцуулаад нийт 40 орчим газарт гарсан байлдааны сум ашиглан иргэдийн амийг хороожээ. Алагдаж, шархдсан хүмүүсийн дотор тэнэсэн суманд оногдсон хэд хэдэн хүүхэд байгааг эрх сурвалжууд мэдээлсэн байна.

Харин Армийн удирдагч Мин Аун Хлайн “Манай арми үндэстнийхээ ардчиллыг хамгаалахын төлөө нэгдэж байна. Хүч хэрэглэсэн үйлдэл нь улс орноо тогтвортой, аюулгүй байлгахад  зохисгүй” гэж “Armed Forces Day” телевизэд ярьжээ.

Эх сурвалж: BBC