Х.ОЮУНБОЛД

 

АНУ-ын хэрэгжүүлж байгаа гадаад бодлого нь ОХУ, БНХАУ-ыг улам ойртоход хүргэж байна. Гэхдээ дангаараа өөрсдийгөө хамгаалахын оронд энэ хоёр орон шийдвэртэй арга хэмжээ авахаар бэлдэж байна гэж ОХУ-ын улс төр судлаач Петр Акопов үзэж байна. Тэрээр “ОХУ-ын Гадаад хэргийн сайд Сергей Лавров Вашингтон, Бээжингийн хооронд хийсэн өндөр түвшний уулзалтынхаа дараа БНХАУ-д албан ёсны айлчлал хийхээр товлосон нь гэнэтийн зүйл огт биш. Мөн энэ нь БНХАУ, ОХУ-ын харилцаа зөвхөн Хойд Америкт төвлөрч байгаатай холбоогүй. Зөвхөн Бээжин ерөнхийлөгч Жо Байдены Засгийн газартай хийсэн анхны уулзалт хурлуудын үр дүнгийн талаар Москвад мэдээлэхийг хүссэн” гэж нийтлэлдээ онцолжээ. Харин Сергей Лавров энэ сарын 22-нд БНХАУ-ын Гуйлин хотод ирснээр Бээжин, Москвагийн хувьд АНУ-тай тогтоосон харилцаа нь гол асуудал болсон аж. АНУ, БНХАУ нь Төрийн нарийн бичиг Антони Блинкен, Үндэсний аюулгүй байдлын зөвлөх Жейк Салливан, БНХАУ-ын Гадаад хэргийн сайд Ван И, Гадаад асуудал хариуцсан төвийн хорооны захирал Ян Цзечи нар оролцсон уулзалтыг энэ сарын 18, 19-нд Аляска мужид хийсэн байна. Уулзалт эхлэх үеэр талуудын албан тушаалтнууд хатуухан үг солилцжээ.

Тухайлбал, БНХАУ бусад орныг Хятад руу довтлохыг уриалсан гэж АНУ-ыг буруутгасан байна. Харин АНУ-ын зүгээс БНХАУ сүрийг үзүүлэх, нийтийн театрчилсан тоглолтод анхаарлаа хандуулахаар ирсэн гэж мэдэгджээ. Мөн БНХАУ Шинжаанд уйгар үндэстний эсрэг болон Хонгконгод хүний эрхийг зөрчиж байна гэв. Гэхдээ АНУ БНХАУ-ын дотоод хэрэгт хөндлөнгөөс оролцсон нь гайхмаар зүйл ч үүнд нь хариу өгөөгүй болохыг Петр Акопов онцолсон байна.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2021.3.26 БААСАН № 60 (6537)