Х.ОЮУНБОЛД
Онгоцыг яагаад цагаан өнгөөр буддаг талаар та өөрөөсөө асууж байсан байх. Гэхдээ нисэх онгоцны өнгө дизайн нь санамсаргүй зүйл биш аж. Энэ бүхнийг бодож үзэхэд өөр нэг шалтгаан бий. Нисэх тээврийн үйлчилгээ эрхэлдэг компани бусад компаниас хүмүүсээ ялгахын тулд өөрийн билэг тэмдэг, зан чанарыг тодорхойлсон зурагтай. Гэхдээ энэ компаниуд бусдаасаа өөр ялгаатай харагдахын тулд онгоцныхоо далавчийг цэнхэр, улаан, ногоон өнгөөр будсан байхыг хүмүүс хэзээ ч харахгүй.
Нисэх онгоцыг цагаан өнгөөр будах гол шалтгааны нь цагаан будаг нарны гэрлийг уусгаж авдаг аж. Энэ нь нисэх онгоцыг сэрүүхэн байлгахад туслахаас гадна нарны цацрагийн ямар нэгэн хүчтэй хохирол учруулахаас хамгаалдаг байна. Мөн энэ өнгө нь бусад үзэмжтэй өнгөнөөс илүү ганддаг ч өнгийг нь сэргээж хадгалахад амархнаас гадна бага зардал шаарддаг байна.
Түүнээс гадна шатахуунд зарцуулах зардлыг багасгаж хэмнэх шалтгаанаар нисэх онгоцнуудыг аль болох их хөнгөн байлгадаг материал ашигладаг аж. Энэ талаар “Business Insider”-т бичснээр онгоцыг нарны халуунаас хамгаалсан хамгаалалт хэрэгтэй нийлмэл материалаар хийсэн байдаг гэнэ. Мөн нисэх судлалын профессор Жон Хансман “Онгоцны будаг гадаа хүйтнээс илүү хамгаалах тусмаа дотор талд бага хүйтэн шаардагдана. Үүнийг бага зардал зарцуулна гэж ойлгож болно” гэж ярьжээ.
Хэдийгээр савтай будаг үнэтэй биш ч нисэх онгоцны компаниудад ялангуяа, “Бойнг 747”, “Айрбус А380” онгоцыг бүтэн буцахад их будаг шаардлагатай байдаг байна. Гэхдээ ингэж будснаар нисэх онгоцны жин дээр хагас тонныг нэмэгддэг аж. Тиймээс нисэх онгоцны компаниуд онгоцондоо энгийн болон бага дизайн оруулахыг хүсэхэд хүргэдэг нэг шалтгаан юм байна. Түүнээс гадна олон өөр будгаар давхарлаж будах нь онгоцыг хөөрч нисэх болон олон удаа нисэхэд тохиромжтой биш байдгийг анхаарах хэрэгтэй аж. Цагаан өнгө нь сайн, муу байлаа ч хурдан халтартдаг ч энэ тохиолдолд ашигтай байдаг байна. Тухайлбал, хуучирсан онгоцнууд болон түүний хаалганы орчим нь хиртэй байгааг анзаарч байсан байх.
Учир нь цагаан өнгөөр будснаар нисэх онгоцны их биед гарсан ан цав, хонхорхойг амархан харах боломжтой гэнэ. Өөр нэг шалтгаан нь нисэх онгоцыг зарах, түрээслэхээр болсон тохиолдолд бусад өнгийг хольж будснаас цагаан өнгөтэй байх нь илүү хялбар байдаг байна. Гэхдээ заримдаа энэ өнгөнөөс бусад нисэх онгоцыг өөр дизайн оруулан буддаг. Тухайлбал, “Эйр нью Зеланд олл блэк Бойнг 77” алдарт онгоцыг олон өөр өнгийн будгаар будсан аж. Гэхдээ олон будаг хольж будах нь зардал өндөртэйгөөс гадна өмнө нь дурдсанаар гадны нөлөөнөөс цагаан будаг шиг хамгаалж чаддаггүй байна. Гэхдээ онгоцыг зар сурталчилгааны зорилгоор ашиглаж олон өнгөөр будснаар нисэх онгоцонд зарцуулдаг зарим зардлыг нөхөхөд нэмэр болдог аж.
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
2021.3.16 МЯГМАР № 50 (6527)