Б.ДОЛЖИНЖАВ

ОХУ-ын тагнуулын газартай холбоотой дөрвөн сайт АНУ-ын COVID-19 эсрэг вакцины эсрэг хуурамч мэдээлэл тараасан гэж АНУ-ын Төрийн департментийн хэвлэлийн төлөөлөгч Нэд Прайс мэдэгдлээ.

“Орос АНУ-ын бүтээсэн вакцины эсрэг худал мэдээлэл тараах кампанит ажил явуулж байна” гэсэн нийтлэл “Wall Street Journal” сэтгүүлд гарчээ. Үүнд Нэд Прайс “Манай “Global Engagement Center” байгууллага Оросын тагнуулын газрын удирдсан цахим сайтууд худал мэдээлэл түгээсэн гэдгийг нотолсонд итгэж байна. Эдгээр сайтууд АНУ-ын хүлээн зөвшөөрөн, ашиглаж байгаа хоёр вакцины талаарх хуурам мэдээлэл тараасан. Орос хуучин заль мэхээ ашиглаж, хүмүүсийн амьдралыг аврах вакцины талаар худал мэдээ түгээж хүмүүсийг эрсдэлд оруулж байна” гэсэн хариу өгчээ. Харин Оросын талаас энэ мэдэгдлийг эрс няцааж, COVID-19 эсрэг вакцин бүтээх чиглэлд дэлхийн улс орнуудтай хамтран ажиллаж байгаагаа мэдэгдэв.  “The Global Engagement Center” байгууллага нь АНУ-ын Засгийн газрын харьяа байгууллага бөгөөд дэлхий даяар тарааж буй худал хуурмаг мэдээлэл, суртал нэвтрүүлэгт хяналт тавьж ажилладаг юм.

 Эх сурвалж:Tass