З.Батцэцэг

Оросын телевизийн НТВ сувгаар “Поедем поедим” нэвтрүүлгээр Байгаль нуурын эрэг дээрх амралтыг гайхалтай хэмээн нэрлэлээ.

Хоёрдугаар сарын 27-нд НТВ сувгаар “Поедем поедим” нэвтрүүлгээр Байгаль нуурын тухай гарлаа. Итали гаралтай хөтлөгч Фредерико Арнальди нь өөрийн мөрөөдлөө биелүүлэн өвлийн Байгаль нуурын гайхамшгийг үзжээ. Тэрээр Байгаль нуурын үнсэлт хийж, түүнийгээ загасаар даруулан, Ольхоны гоо үзэсгэлэнг тольджээ.

-Байгаль- нэр нь хүртэл сайхан сонсогдож байна. Хамгийн том, хамгийн гүн, дэлхийн хамгийн нууцлаг нуур гэж Фредерико хэлж байна.

Тэрээр Байгаль нуурын хэмжээг дүрслэх гэж оролдлоо. Нууран дээр Бельги улс бүхэлдээ,  Останкиногийн цамхаг гурвыг нийлүүлсэн ч гүнд нь хүрэхгүй гэж харьцуулав.

-Дэлхийн бүх хүн ам болох 8 тэрбум хүнийг Байгальд оруулбал усны түвшин ердөө 3 см-ээр өргөгдөнө.

Фредерико экобуудалд хоногийн 8700 рублиэр буужээ. Дараа нь тэрээр ер бусын мөсөн дугуйгаар Байгалийн мөсийг үзэхээр аялжээ. Мөн 53 төрлийн мөс байдаг гэж тэрээр тайлбарласан юм. Гамбиран мөсийг тэрээр пиццатай зүйрлэв, учир нь түүний үзэж буйгаар тийм том гамбир байдаггүй гэв.

-Mamma Mia! Ямар гоё юм бэ? гэж тэрээр дахин дахин дуу алдсаар байлаа. Ийм мөсийг хараад л баймаар, дээр нь хэвтээд, гулгаад, далайн хав шиг л баймаар байна.

Дараа нь тэрээр жуулчдын дунд алдартай Байгалийн үнсэлтийг хийлээ. Мөсийг хундагны хэмжээтэй ухаад, дотор нь буриадын сүүн архи тарасуныг хийж уусны дараа, байгаль нуурын хөлдөөсөн шинэ загасаар даруулжээ. Түүний хэлснээр давс, чинжүү дутаж байлаа. Тэгээд шууд мөсөн дээр тэрээр цөцгий, нимбэгний шүүс, гич, кайены чинжүүгээр скандинав соус хийв. Үүний дараа загас бүр илүү амттай болжээ.

-Миний амьдралын хамгийн сайхан зугаалга боллоо хэмээн Фредерико хэллээ.  

Дараа нь тэрээр Огой арал руу явав. Энд тэр тэшүүрээр гулгав. Түүнийг алдартай  ахмад-тэшүүрчин Любовь Мореходова дагалдлаа. 79 настай түүнийг хуучин тэшүүрээр сайн гулгаж байгааг хараад хөтлөгч маанвь нас залуу, өвчин тоочиж байдаг аавтайгаа зүйрлээд авав. Эмээ хэлэхдээ, тосгоны ажил их, үхэр малаа байнга хооллоно гээд өвдөх зав гардаггүй гэлээ.

-Ааваа, би таньд үхэр, хуучин тэшүүр авч өгнөө хэмээн дэлгэцээр тэрээр хошигнолоо.

Үүний дараа тэрээр Байгаль нуурын мөсний гайхалтай аялгууг сонслоо. Шөнийг тэрээр цас мөсөөр хийсэн ер бусын буудалд өнгөрүүлэв. Буудлыг тэрээр хоббитуудын байшинтай зүйрлэв. Энд халдаг ор нь сонин байлаа. Энэ буудал хоноход 7000 рубль, гайхалтай хэмээн хөтлөгч дуу алдлаа. Маргааш нь тэрээр далайн хав үржүүлгийн газар үзхээр явлаа. “О, Мадонна. Ямар хөөрхөн газар вэ? гэж нэрлэмээр юм байна” хэмээв. Энд далайн хавнууд авъяасаа үзүүлэн, бүр түүний хөргийг зурж өглөө. Тэр бас тэдний нэгийг хариуд нь зурж өгөв. Ямар болж гэж асуухад далайн хав түүний бүтээлийг үнэлсэнгүй, хэлээ гаргачихаад яваад өглөө.  

Листвянкаас тэрээр дурсгал болгон ягаан малгайтай, саарал тоглоомон далайн хав авав. Зах дээр тэрээр загасны хажуугаар зүгээр өнгөрч чадсангүй. Эрхүүгийн КВН-чин Денис Гук түүнд загас сонгоход туслав. Энд тэрээр утсан омул загас амсаад зөөлөн амттай байна гэв. Дараа нь тэрээр утсан омулийг халуунаар нь идэж үзээд “Гайхалтай” гэдэг ганцхан үг хэлэв. Голомянка загасыг амсаж үзэхэд зах дээр түүнийг хүмүүс тойрон зогссон байлаа. Энэ загасыг голдуу далайн хав иддэг. “Тэгвэл би далайн хав байна” гэж хэлээд идэж орхив. “Энэ яг л том тос шиг, сонин байлаа” хэмээн тайлбарлалаа.

Уг нэвтрүүлэг өөрөө хоолны тухай учраас тэрээр Эрхүүгийн тогооч Александр Перепичкинтэй хамт хоол хийв. Тэд хамтдаа ойм, хушны самраар тар тар соустай брускетта хийв. Мөн гахайн мах, мөөгтэй паста хийн самраар чимлээ.

-Сибирь карбонара гэж нэрлэж болно. Их амттай байна.  

Нэвтрүүлгийн төгсгөлд тэрээр хэлэхдээ байгаль нуур түүний зүрх сэтгэлд маш их сэтгэгдэл үлдээсэн,  бүхий л талаараа хамгийн-хамгийн байлаа,  хамгийн том пикник парк, хамгийн том дугуйн зам, хамгийн том мөсөн гулгуур, хамгийн том шилэн уран баримал гэж хэлжээ.

 

Эх сурвалж: www.baikal-daily.ru