Б.ДОЛЖИНЖАВ

 

Япон улсад COVID-19 халдварын тархалт буурсан тул ирэх долоо хоногт Токио болон хөрш гурван мужаас бусад хотуудын онц байдлын зэргийг бууруулна гэдгээ тус улсын Засгийн газар өнөөдөр зарлалаа. Япон халдварын гуравдугаар давлагаанаас сэргийлэн өнгөрсөн сард 11 мужид онц байдал зарлаад байсан юм. Онц байдлын хүрээнд зоогийн газрууд 20:00 цаг хүртэл ажиллаж, байгууллагуудыг зайнаас ажиллахыг уриалж, дотоодын аялал жуулчлалыг зогсоосон билээ.

 

Осака, Киото, Хиого, Айчи, Гифу, Фукуока гэсэн мужийн онц байдлын зэргийг цуцлахаар төлөвлөснөө Сангийн сайд Нишимура Ясутоши мэдэгдэв. Тэрээр “Шинжээчид COVID-19-ийн шинэ хувилбарын тархалтыг судалж, эрсдэлд бэлтгэн эмнэлгүүдийнхээ орыг чөлөөлсөн. Учир нь хөл хориог цуцлахаар тархалт дахин нэмэгдэх вий гэдэгт санаа зовниж байна. Ялангуяа халдварт залуу хүн их өртөж байна. Тиймээс зарим мужуудад онц байдлын зэргийг үргэлжлүүлж, хатуу арга хэмжээ авах хэрэгтэй” гэж сэтгүүлчдэд мэдээллээ.

 

Халдвар нэгдүгээр сарын эхээр оргилдоо хүрснээс хойш өдөр өдрөөр буурч байна. Үүнд долдугаар сарын сүүлээр зуны олимп болох Токио хот багтсан нь сайшаалтай юм. Тиймээс Токио болон хөрш гурван мужийн хөл хориог ирэх сарын 7-нд цуцлахаар төлөвлөж байгаа аж. Японд пүрэв гаригийн байдлаар 427 мянган хүн халдвар авч, 7720 хүн нас барсан гэж Эрүүл мэндийн сайд нь мэдээллэв.

 

Эх сурвалж:Reuters