Б.ДОЛЖИНЖАВ

 

Цэргийнхэн хууль бусаар Засгийн эрхийг гартаа авсныг эсэргүүцсэн жагсаал Мьянмар улсад үргэлжилж байна. Жагсаалд оролцсон 20 настай эмэгтэй толгойдоо буудуулж нас барснаар, төрийн эргэлтийг эсэргүүцсэний улмаас амиа алдсан анхны хохирогч боллоо. Энэ эмэгтэй цагдаа нар жагсагчдын эсрэг нулимс асгаруулагч, усан буу, резинен сум хэрэглэх үеэр толгойдоо хүнд гэмтэл авч, энэ сарын 9-нд эмнэлэгт хүргэгдсэн юм.

Түүнийг эмчилж байсан эмч “Толгойдоо шарх авсан түүнийг эрчимт эмчилгээний тасагт эмчилж эхэлснээс хойш албан тушаалтнуудад маш их дарамт ирсэн. Бид шударга ёсыг хайж байна” гэлээ. Харин ах нь “Бидэнд үнэхээр харамсалтай байна. Хэлэх үг алга” гэж ярив.

Одоогийн байдлаар Мьянмар нэг жилийн онц байдал зарласан хэвээр байна. Учир нь Ардчиллын төлөө үндэсний лиг намын удирдагч Аун Сан Су Чи-гийн Засгийн газрыг армийнхан хүчээр түлхэн унагааж, эрх мэдлийг гартаа авсан юм.

 

Эх сурвалж:BBC