Б.ДОЛЖИНЖАВ

Цар тахлын эсрэг хүн амын дархлаажуулалтын тоогоороо тэргүүлж байгаа Израйль улс халдварын эсрэг 100 хувь үр дүнтэй EXO-CD24 эм бүтээжээ. Тель Авив дахь Ичилов эрүүл мэндийн төвийн бүтээсэн энэ эм COVID-19 халдвар авсан хүмүүсийг бүрэн эдгээсэн гэдгийг энэ сарын 5-нд зарлалаа. Эмийн эхний шатны туршилтад халдвар авч хүнд, хөнгөн өвдсөн 30 хүнийг хамруулахад 3-5 хоногийн дараа 29 нь бүрэн эдгэж, гэртээ харьсан байна. Харин нэг өвчтөн дахин хэд хоног эм ууж байж эдгэжээ. Шинэ эм нь CD24 хэмээх протейнийг уушгинд хүргэж, дархлааны системийг тогтворжуулан шинж тэмдгийг бууруулж улмаар дархлаа вирустай зөв тэмцэхэд тус болох зарчмаар ажилладаг юм.

Эх сурвалж: www.polit.mn