Б.ДОЛЖИНЖАВ
Дэлхийн олон оронд чип буюу хагас дамжуулагчийн нийлүүлэлт багассанаас автомашины үйлдвэрүүд угсралтаа хийж чадахгүйд хүрээд байгаа юм. Тухайлбал, АНУ-ын өмнөх Засаг захиргааны Хятадын чипний үйлдвэрүүдийн эсрэг авсан арга хэмжээ дээрх асуудлыг улам хүндрүүлсэн юм.
Үүнтэй холбогдуулан автомашины чипний дутуу хэрэгцээгээ хангахад нь туслалцаа үзүүлсэнд Америк Тайваньд талархаж байгаагаа баасан гаригт илэрхийлжээ. Тайванийн “Taiwan Semiconductor Manufacturing” (TSMC) компани бол дэлхийн хамгийн том чип үйлдвэрлэгч, гол нийлүүлэгч юм. Гэхдээ чипийг үйлдвэрлэхэд голлон анхаарах талаар ямар нэгэн хэлэлцээр хийгээгүй гэж Тайванийн Сангийн сайд Ван Мэй Хуа мэдэгдсэн байна. Энэ нь Жо Байдены Засаг захиргаа болон Тайванийн хоорондын анхны том хаалттай уулзалт юм.
Эх сурвалж:Reuters