Х.ОЮУНБОЛД

ДЭМБ-ын COVID-19-ийн гарал үүслийг судлах бүлэгт багтсан Тархвар судлал, микробиологийн судалгааны хүрээлэнгийн дэд захирал Владимир Дедков “Ухань хотын вирологийн хүрээлэнгийн лаборатори нь цар тахлын нян тэндээс алдагдсан гэж төсөөлөхөд хэцүү өндөр түвшний сайн зохион байгуулалттай байна” гэж мэдэгджээ. Тэрээр ”Бид үүргийнхээ дагуу энэ хүрээлэнд очих, ажилтнуудтай нь ярилцах, бүгдийг хэрхэн зохион байгуулж харах нь чухал байсан. Сайн зохион байгуулсан байна” гэж ярьсан байна. Гэхдээ нэгдүгээрт, ямар ч сэжүүр шинж тэмдэг алга. Хоёрдугаарт, цар тахал шууд болон шууд бусаар алдагдсан гэж нотлох зүйл байхгүй байна гэв. Владимир Дедков энэ лаборатори дахь зохион байгуулалтын түвшин гайхалтай байгааг онцолжээ. ДЭМБ-ын мэргэжилтнүүд  Ухань хотын цар тахлын анхны тохиолдол илэрч бүртгэгдсэн зах дээр очжээ. Владимир Дедков “Цар тахлын нян яг тэнд гарсныг нотолсон ямар нэгэн шинж тэмдэг байгаагүй. Өөр газарт үүссэн байж болно. Гэхдээ нян түгээж болох бүх нөхцөл бүрдсэн гэж таамаглаж байна” гэж ярьсан байна.

Эх сурвалж: www.polit.mn