Х.Оюунболд

Хүний эрхийг хамгаалах байгууллагаас бүх орны Засгийн газраас Мьянмарын хэврэг ардчиллыг унагааж төрийн эргэлтийн эсрэг нэг байгууллага шиг ажиллах, бусад бүх зүйлээс илүү ард түмнийх нь сонирхлыг дээгүүр тавихыг хүссэн байна.  Азийн хүний эрхийг хамгаалах байгууллагын захирал Брэд Адамс Мьянмарт энэ даваа гаригт төрийн эргэлт хийж эрх баригчдаа баривчилсантай холбоотой хийсэн мэдэгдэлдээ “БНХАУ, ОХУ, Япон болон бусад орон удаан хугацаагаар Мьянмарт хариуцлага, хүний эрх, шударга үнэнийг хөгжүүлэхийн тулд олон улсын зохицуулалттай үйл ажиллагааг удаан хугацаагаар хориг тавьсаар ирсэн. Гэхдээ одоо тэдний бүтэлгүй бодлогыг дахин дүгнэж цэгнэхийн тулд энэ орнууд дарамт шахалтыг мэдрэх ёстой” гэж онцолжээ. 
Түүнээс гадна рохинжа үндэстнийхээ эсрэг хийсэн харгислалын дараа ардчилал руу дайрсан дуулиантай халдлага нь олон улсын нийгэмлэгийн хувьд зохицсон үйл ажиллагаа, үндсэн эрх чөлөө болон Мьянмарын иргэдийн эрх баригчдаа сонгох үйл ажиллагааг дэмжиж хэрэгжүүлэхэд хүргэх анхаарал татсан дуудлага байх ёстой гэж үзэж байна. Брэд Адамс хоригийг сонгож ногдуулах, төхөөрөмж, зэвсгийг нь хураах болон эрх мэдлээсээ татгалзах, тэднийг баривчилсан байгаа энэ үед хүчирхийлэлд өртөж болзошгүй баривчлагсдыг суллах шаардлагыг цэргийнхэнд тавьснаар үйлдсэн хүчирхийллийг нь арилгах зорилгоор арга хэмжээ авна гэж итгэж байгаа аж.

Эх сурвалж: "Зууны мэдээ" сонин 2021.2.3 ЛХАГВА № 24 (6501)