Б.ДОЛЖИНЖАВ

ОХУ-ын Сөрөг хүчний удирдагч Алексей Навальныйг суллахыг шаардсан эсэргүүцлийн жагсаал сүүлийн өдрүүдэд олны анхаарлын төвд байна. Үүнтэй холбоотой улс орныг хамарсан жагсаалд иргэдийг уриалан дуудсан хэргээр Навальныйд 3.5 жилийн хорих ял оноох  хэргийг хэлэлцэх шүүх хурал өнөөдөр болж байна. Энэ  үеэр шүүхийн байрны гадаа жагссан 20 орчим хүнийг баривчилжээ. Цагдаа нарын эсэргүүцэл, баривчилгаа, цар тахлыг үл тоон Навальныйг дэмжигчид  түүнийг суллахыг шаардсан нийтийг хамарсан жагсаалыг хоёр удаа зохион байгуулаад байна.

Навальныйг Германд эмчлүүлж байгаад Москвад ирэх үед нь нэгдүгээр сарын 17-нд баривчилсан билээ. Москвагийн шүүхээс түүний тэнсэн харгалзах ялыг 3.5 жил болгон өөрчлөх гэж байна. Энэ талаар Кремлийн ойрын улс төрийн зөвлөх Алексей Чеснаков “Навальныйг яллах уу, үгүй юу гэдэг нь асуудал биш. Тэд өнөөдөр ял өгөх нь ойлгомжтой. Харин хэдэн жилийн ял өгөх нь чухал. Тэд ялын хэмжээг нэмж магадгүй” гэжээ.

Эх сурвалж: Reuters