Х.ОЮУНБОЛД

БНХАУ Их Британийн гадаад паспорттой Хонгконгийн олон иргэнийг хүлээн зөвшөөрөхгүй гэж мэдэгджээ. Ийм гадаад паспорттой хонгконг иргэд болон гэр бүлийнхнийг эх орондоо хүлээн авах төлөвлөгөөг эсэргүүцэж байгаа үйлдэл юм байна. Бээжин Лондонгийн зүгээс энэ санаачлагыг хэрэгжүүлсэн өдөр энэ паспортыг ашиглан бусад оронд зорчих эрхийг нь цуцалжээ. БНХАУ-ын Гадаад харилцааны яамнаас энэ арга хэмжээг хэрэгжүүлж байгааг мэдэгдсэнээр энэ санаачлагыг эсэргүүцэж байгаа болон Их Британид таван жилээр оршин суух зөвшөөрөл олгох, дотоод хэрэгт нь хөндлөнгөөс оролцож байгаа хэрэг гэж тодорхойлсон байна.

Мөн Хонгконгийн иргэдэд энэ паспорттой байх нь иргэншлээ олгох боломж гэж үзэж байгаагаа илэрхийлсэн байна. Түүнээс гадна Европын энэ орон эзэмшил нь байсан арлыг БНХАУ-д шилжүүлж өгсний дараа хүлээсэн амлалт болон олон улсын харилцааны дүрмийг зөрчиж байна гэж үзжээ. БНХАУ-ын Гадаад харилцааны яамнаас “Бээжин үндэсний бүрэн эрхт байдлыг хамгаалах бусад ажиллагааг  явуулах эрхтэй” гэж дурдсан байна. Харин Их Британи нь энэ бодлогоо өнгөрсөн долдугаар сард зарласан аж. Мөн тэнд үндэсний аюулгүй байдлын хууль хэрэгжүүлсний хариуд Хонгконгтой шилжүүлэн өгөх гэрээг цуцалсан байна. Тэр үйл явдал нь Лондон АНУ-д дарамт үзүүлсний дараа Бээжинтэй тогтоосон харилцаанд зөрчил гарахад нөлөөлсөн өөр шалтгаан болсон байна. Түүнээс гадна “Хуавей” компанийг 5G ухаалаг гар утасны сүлжээг нэвтрүүлэх ажиллагааг зогсооход хүргэсэн байна.

Эх сурвалж: "Зууны мэдээ" сонин 2021.2.1 ДАВАА № 22 (6499)