Х.ОЮУНБОЛД

Олон оронд цар тахал тархаад байгаа энэ үед аялах талаар ярих нь мөрөөдөл болж болох юм. Гэхдээ энэ жил бага багаар сайжирна. Бид өөр улс орны соёлыг үзэх боломжтой болно гэж итгэж байна. Хэрэв танд аялах боломж бүрдвэл Европын танигдаагүй хотуудад очиж үзэхийг зөвлөжээ. Ямар хотод очиж болох талаар сонирхоцгооё.

 

ПОЛЬШИЙН КРАКОВИЯ ХОТ

Энэ хотын түүхэн төвийг ЮНЕСКО-гийн Хүн төрөлхтний соёлын өвд бүртгэсэн гэж мэдэгджээ. Мөн Меркадогийн талбайд Санта Мариягийн Василика цамхаг байдаг аж. Еврей дүүрэгт байдаг түүний оройд гарахын тулд 239  гишгүүрээр өгсөх шаардлагатай. Мөн заавал очих ёстой газруудын нэг гэнэ. Энэ дүүрэгт хувцас, орчин үеийн ресторан, урлагийн галерей байдаг байна.

 

ФРАНЦЫН ОРАНЖ ХОТ

Провенза-Альп цэнхэр эргийн бүсэд байдаг хот юм байна. Энэ хотын билэг тэмдэг болсон зайлшгүй очиж үзэх ёстой газар нь Ромын театр гэнэ. Мөн гадна хэсэг нь төгс хадгалагдсанаас гадна эзэн хаан Августын хөшөө байдаг аж. Түүнээс гадна Ялалтын хаалга, Нотр дамын сүмийг очиж үзэх нь зүйтэй юм байна.

 

ШОТЛАНДЫН АБЕРДИН ХОТ

 

Европын танигдаагүй хотуудын нэг нь Шотландад байдаг Абердин хот аж. Хотод очсноор XV зууны Сайнт Мачарийн сүм юм байна. Энэ сүм нь одоог хүртэл хадгалагдсан үлдсэн бэхлэлттэй цөөхөн сүмийн нэгд тооцогддог. Түүний эргэн тойронд том оршуулгын газар, олон сонирхолтой хөшөө байдаг байна. Тухайлбал, эзэн хааны коллеж, лорд Провост Жорж Скенегийн гэрийг үзэж болно.

 

ФИНЛЯНД, ТУРКУ

Турку нь Финляндын эртний хот. Хүмүүс амьдралдаа нэг удаа ч болов очиж үзэх ёстой газруудын нэгд ордог байна. Их тайван хот бөгөөд 2011 онд Европын соёлын төв байсан. Аялал жуулчлалын гол үзүүштэй газар нь сүм, Сибелиусын болон Этт Хемийн гэр музей юм байна.

 

ЛИТВА УЛСЫН НИЙСЛЭЛ ВИЛЬНЮС

Латвийн нийслэл боловч Европт танигдаагүй хотуудын нэг аж. Тиймээс очиход тохиромжтой газар хайж байвал жуулчингүй шахам сүмүүдийн хот гэж нэрлэгддэг энэ газар нь том боломж аж. Мөн Ариун сүнсний болон Параскевагийн үнэн алдартны сүм нь аялал жуулчлалын газрын гол төв юм байна.

 

БОЛГАР, ПЛОВДИВ

Плодив нь Болгарын орчин үеийн хот, 2019 онд Европын соёлын төв болсон. Энэ жижигхэн газарт хаанаас ч гэсэн алхаж очиж болдог аж. II зууны үеийн Ром цэнгэлдэх хүрээлэн нь хамгийн чухал газруудын нэгд тооцогддог. Мөн туркууд хотыг эзлэхээс өмнө Византийн сүм байсан газар байгаа Джумаяа сүм очиж үзэх ёстой газрын нэг ажээ. Энэ хотууд дээр нэмээд Германы Бремен, Боснигийн Сараево, Данийн хоёр дахь том хот Орхус, Бүгд найрамдах Чех улсын Брно хотыг нэрлэсэн байна. Австрийн нийслэлтэй төстэй учраас Чехийн Вена гэж нэрлэгддэг энэ хотыг Спилберкийн цайз чимдэг байна. Мөн XVIII зуун хүртэл хүн амьдардаг газар байжээ. Хот маягаар барьсан Сан Педро, Сан Пабло гэсэн шашны хоёр сүмтэй аж. Энэ хотуудыг очиж үзэхэд тохиромжтой гэж гэж “Ok diario.com” цахим хуудаст бичжээ.

Эх сурвалж: "Зууны мэдээ" сонин 2021.1.28 ПҮРЭВ № 20 (6497)