Б.Од
Курилын арлын өмнөд хэсгийг бүхэлд нь Японд шилжүүлэн өгөх асуудлаар Оростой хэлэлцээр хийнэ гэж Японы Ерөнхий сайд Сүга Ёшихидэ өчигдөр мэдэгдлээ. Энэ талаар Сүга “Курилын арлын хойд хэсэг бол манай улсын бүрэн эрхэнд байдаг. Мөн Оростой хийх энхтайвны хэлэлцээрээр өмнөд хэсгийн дөрвөн арлын эзэмшлийг тодорхойлно. Энэ бол манай Засгийн газрын тогтвортой байр суурь юм. Мөн Курилын арлын өмнөд хэсэгт Оростой хамтран эдийн засгийн төлөвлөгөө хэрэгжүүлэхээр төлөвлөсөн. Энэ үйл явдал нь хоёр талын хууль ёсны байр суурийг зөрчих ёсгүй” гэжээ.
Эх сурвалж:www.polit.mn