Хурдацтайгаар тархаж байгаа COVID-19-ийн шинэ хувилбарын B.1.1.7 вирусын халдвар нь өмнөхөөс хоёр дахин илүү их хүчин чармайлт шаардаж байна хэмээн АНУ-ын Халдварт өвчнийг хянах, урьдчилан сэргийлэх төв мэдээлжээ. Цар тахлын шинэ хувилбар нь нөхцөл байдлыг маш их доройтуулж байгаа учир хүмүүс маскаа тогтмол зүүх, олноор цуглахаас татгалзаж, зайгаа баримтлах шаардлагатайг судлаачид онцгойлон анхааруулав. 
Энэ талаар тус төвийн доктор  Грегори Армстронг “Вирусын тархалтыг хянах нь бүр хэцүү болж байна. Бид вакцинаас гадна өөр олон төрлийн хүчин чармайлт гаргах хэрэгтэй. B.1.1.7 вирус нь дотроо олон янз төдийгүй тархац нь хурдан юм. Тиймээс ирэх саруудад Америкийн халдвар эрчимтэй нэмэгдэж болзошгүй ” гэв. Одоогийн байдлаар шинэ хувилбар АНУ-ын 10 гаруй мужид тархаад байна. 

 

ЭХ СУРВАЛЖ: “ЗУУНЫ МЭДЭЭ” СОНИН 2021.1.19 МЯГМАР № 13 (6490)