З.БАТЦЭЦЭГ                   

Хятадын өвчнийг хянах, урьдчилан сэргийлэх төвийн эрдэмтэд /CDC/, Ардын чөлөөлөх арми, Хятадын эрүүл мэндийн системийн хэд хэдэн эрдэм шинжилгээний хүрээлэн  цар тахлын болзошгүй үр дагаврын талаар тооцож үзжээ.

“Цар тахлын хөгжлийг урьдчилж хэлэхэд хэцүү. Гэхдээ загварчилж үзвэл олон хэрэгтэй мэдээлэл өгөх байх” гэж ажлын хэсгийн удирдагч, CDC төвийн профессор Сюй Цзяньго хэлсэн байна. Түүний үзэж, байгаагаар гуравдугаар сарын эхэн гэхэд өвчилсөн хүний тоо 170 сая хүрч өсөн, нас барсан хүний тоо 5 сая хүрэх магадлалтай гэв. Цар тахлаас болж хамгийн их хохирох газар бол АНУ гэж South China Morning Post мэдээлжээ. Муугаар бодход АНУ-д өвдсөн хүний тоо 32 сая хүрнэ гэсэн байна.

Хамгийн сайнаар авч үзвэл, халдвар тархахын эсрэг үр дүнтэй арга хэмжээ авч, хүмүүс хоорондын зайгаа барьж, маск зүүгээд, бас олноор нь вакцинд хамруулж эхэлсэн ч эрдэмтдийн үзэж байгаагаар гуравдугаар сарын эхэн гэхэд дэлхийд дахин 300 мянган хүн нас барах магадлалтай гэжээ.  

Техасын А&M Их Сургуулийн биологийн профессор, GHRC-н ахлах вируслогч Бенжамин Ноймэн хэлэхдээ, цар тахлыг урьдчилж таамаглахад хэцүү гэв. Түүний үзэж байгаагаар хамгийн сайнаар бодоход 3 сая хүн, хамгийн муугаар бодоход 7 саяас хамаагүй их хүн нас барна гэж хэлжээ.

Хятадын судлаачид коронавируст дасан зохицвол тэр улирлын өвчин болж болно гэж үзэж байгаа юм.

Эх сурвалж: www.rg.ru