Б.ДОЛЖИНЖАВ

АНУ, Германы хамтран бүтээсэн COVID-19 эсрэг “Pfizer” вакциныг тариулсны дараа 23 хүн нас барсан гэж Норвегийн Эмийн агентлаг өчигдөр мэдэгджээ. Тус агентлагийн мэдээлснээр нас барсан хүмүүс бүгд дархлаа султай, 80-аас дээш насны ахмад настан байсан аж.

Энэ талаар Эмийн агентлагийн хэвлэлийн ажилтан Стейнар Мадсен “Вакцин тариулсан иргэд нас барсанд цочирдох хэрэггүй. Учир нь эрүүл мэндийн байдал маш муу, ахмад настай иргэдэд вакцин эрсдэлтэй байх магадлал ихтэй. Вакцины гаж нөлөө нь тэдний өвчнийг улам хүндрүүлсэн байж болзошгүй” гэж Норвегийн “RK” телевизэд ярьжээ.

Норвеги өнгөрсөн сарын 27-ноос асрамжийн газарт байгаа ахмадуудыг вакцинд хамруулж эхэлсэн. Одоогийн байдлаар 25 мянган хүнийг  хамруулаад байна. Үүний дараагаар Норвегийн Эрүүл мэндийн үндэсний хүрээлэн суурь өвчтэй ахмадуудыг вакцинд хамруулахгүй байхаар шийдвэрлэжээ.  Гэхдээ дээрх ахмадууд нас барахад нь вакцин нөлөөлсөн эсэх нь батлагдаагүй. Одоогоор вакцин тариулсны дараагаар нас барсан ахмадуудад шинжилгээ хийж  байгаа юм байна.

Эх сурвалж:see.news