Б.ДОЛЖИН

АНУ-ын Төлөөлөгчдийн танхим өнгөрсөн долоо хоногт болсон Капитолын ордны үймээнийг турхирсан хэрэгт Трампыг буруутгалаа. Ардчилсан намын бүх төлөөлөгчөөс гадна Бүгд найрамдах намын 10 төлөөлөгч Трампыг бослогыг өдөөсөн хэрэгт буруутай хэмээн үзжээ. Ингэснээр Трамп гэм буруугаа хоёр удаа шүүлгэсэн АНУ-ын түүхэн дэх анхны ерөнхийлөгч боллоо. Гэхдээ энэ асуудлыг Сенатын танхим Жо Байденыг тангарагаа өргөсний дараагаар хэлэлцэхээр болжээ. Хэрэв Сенат түүнийг гэм буруутайг баталвал Трамп хугацаанаасаа өмнө огцрох байсан юм. Түүнийг дэмжигчдэдээ хандан “Саналыг хулгайлсан, луйврын сонгуулийн эсрэг тэмцэх хэрэгтэй” хэмээн удаа дараа уриалсан нь бослогыг өдөөсөн хэмээн Төлөөлөгчдийн танхим үзэж байна.

Эх сурвалж: www.polit.mn