Б.ДОЛЖИНЖАВ

Өмнөх вирусаас 70 хувийн хурдацтайгаар халдварлаж байгаа Англид улсаас эхлэн тархсан COVID-19-ийн шинэ хувилбарын анхны тохиолдол ням гаригт ОХУ-д бүртгэгджээ. Тодруулбал, Англиас   ОХУ-д буцаж ирсэн иргэнээс COVID-19-ийн шинэ төрлийн B117 вирус илэрсэн гэж тус улсын Эрүүл мэндийн зохицуулах газар Ростротребнадзорын дарга ярьжээ. Гэвч тухайн хүний шинжилгээнд хэзээ вирус илэрсэн, хэрхэн тархсан талаар тодорхой мэдээлэл өгөөгүй байна.Уг нь Орос вирусын энэ хувилбарын тархалтаас сэргийлэн Англиас ирэх нислэгийг  өнгөрсөн сард зогсоогоод байсан юм.

Тархалтаараа дэлхийд тэргүүлж байгаа Орост өнөөдрийн байдлаар 3.4 сая хүн халдварлаж, 61 мянга гаруй хүн нас бараад байна. Гэвч  Европын бусад орнууд шиг хөл хорио тогтоохын оронд иргэдээ Sputnik-V вакцинд хамруулах нь халдвараас сэргийлэх найдвартай арга хэмээн Кремль үзэж байна.

Эх сурвалж:Moscow times