З.БАТЦЭЦЭГ

Оросын Шууд Хөрөнгө Оруулалтын Сан (ШХОС)-гийн  тэргүүн Кирилл Дмитриев Оросын “Спутник V” вакциныг Европын зарим нэг оронд гараад байгаа хувирсан коронавирусын эсрэг үр дүнтэй гэж батлав. Тэрээр энэ талаар ТАСС агентлагт ярилцлага өгөхдөө онцолсон байна. “Одоо байгаа вирусын эсрэг үйлдэлтэй мөн шинэ хувирсан коронавирусын эсрэг ч бас үйлчилнэ” гэж сангийн тэргүүн хэлсэн байна.  

Англид 70 хувиас илүү халдвар тараах чадвартай коронавирусын шинэ хувирсан хэлбэр бүртгэгдсэн билээ. Энэ хувирсан вирус Дани, Голланд, Австрали, Өмнөд Африкийн бүгд найрамдах улсад тархан шилжсэн байна.  Шинэ төрлийн вирусээс болж Европын олон орон Англи руу нисэх нислэгээ яаралтайгаар цуцлаад байгаа билээ.

Эх сурвалж: www.yandex.ru