Б.ДОЛЖИНЖАВ

Их Британид коронавирусын шинэ хувилбарын вирус тархсантай холбоотой зарим улс тус улс руу хийх нислэгээ зогсоосон талаар бид мэдээлсэн. Үүний нэг нь Франц улс байсан юм. Тэгвэл Парист гацаад байсан олон мянган Их Британийн ачааны машинууд өнөөдрөөс Франц руу явж эхлэх ёстой. Парис бүх жолооч шинжилгээ өгч, хариу нь сөрөг гарсан тохиолдолд нэвтрүүлэх юм.

Британийн Орон сууцны барилга, засаг захиргааны хэрэг эрхэлсэн сайд сайд Роберт Женрик “Өнөө өглөөнөөс жолоочид Франц руу нэвтэрч эхэлнэ гэдэгт итгэлтэй байна” гэж ярьжээ. Жолоочид эхлээд COVID-19-ийн түргэвчилсэн шинжилгээ өгнө. Хэрвээ эхний шинжилгээний хариу эерэг гарвал PCR шинжилгээгээр баталгаажуулна. Энэ шинжилгээний хариу эерэг гарвал зочид буудалд тусгаарлах журам үйлчлэх аж.

Эх сурвалж:Reuters