Б.ДОЛЖИНЖАВ

 

АНУ-ын хүний эрхийн хуульч, Иллинойс олон улсын хуулийн сургуулийн багш, “Biowarfare and Terrorism” номын зохиолч, профессор Фрэнсис Бойлтой, эрэн сурвалжлах сэтгүүлч Кристина Боржессон “Шүгэл үлээгчийн мэдээний өрөө ” /The Whistleblower Newsroom/ подкастаараа ярилцсаныг орчуулан хүргэж байна.

 

Түрүүч нь Фрэнсис Бойл: COVID-19 бол АНУ, Хятад хамтран биологийн аргаар гаргаж авсан туйлын аюултай вирус

 

Олон улс биологийн салбартаа буюу биологийн дайнд өрсөлдөж байгаа тухай би номондоо бичсэн. Ерөнхийлөгч Ши Жиньпин Хятадад өөрийн гэсэн Армийн анагаах ухааны байр “Fort Detrick”-ийг  байгуулахаар шийдсэн. Энэ байгууламждаа зогсож байгаа Ши-гийн зураг  бидэнд бий. Тэгэхээр Ши яг одоо юу болоод байгаагийн учрыг бүгдийг мэднэ. Гэхдээ  биологийн аюулгүй байдлыг хамгаалах лабораторийн хүч чадлын талаарх  туршлага тэдэнд байхгүй нь хамгийн том асуудал юм.  Биологийн дайны зэвсгийн аюул бидний төсөөлснөөс ч аймшигтай олон төрөл байдаг юм. “Fort Detrick” өнгөрсөн зунаас ч өмнө энэ туршилтаа эхлүүлсэн ч бидэнд мэдэгдээгүй.

Нэг зүйл нэмж  хэлэхэд үнэхээр аюултай аюулгүй байдлын технологийг бүтээж байгаа эсэхийг нь мэдэхээр манай төрийн байгууллага өөрсдийн багаа Уханийн BSL4 агентлаг руу илгээсэн тухай нийтлэл Вашингтон пост сониноос уншсан. Энэ бол үнэхээр хүлээн зөвшөөрч болохгүй зүйл. Хятадыг шүүмжлэгч АНУ-ын зарим судлаач энэ вирусыг зориуд гаргаж авсан гэдэгт би итгээгүй явсан юм.

-Гэхдээ энэ зарим нэг зүйл буруу байх шиг байна. Энэ бол Хятадыг үзэн ядах тухай бус олон улсын био зэвсгийн уралдааныг шүүмжлэх тухай яриа юм. Цар тахал гэнэтийн зүйл биш харин био зэвсгийн хэлэлцээрийн дүнд бий болсон юм байна. Олон сая хүний аминд хүрсэн бүх био зэвсгийн гэрээ, таны боловсруулсан олон улсын гэрээ хүртэл хууль бус гэсэн үг үү?

-Тиймээ. Таны зөв. Миний бодлоор BSL3, BSL4 агентлагууд бол анагаах ухааны болон шинжлэх ухааны үүднээсээ ч хууль бус зүйл. Эдгээр агенлагт үнэхээр аюултай вирусыг бүтээх судалгааг хийсэн шүү дээ. Яг одоо бид биологийн дайны зэвсгийн дайралтад өртчихөөд сууж байна.

-Үүнийг дэлгэрэнгүй тайлбарлаж болох уу?

-COVID-19 цар тахал буюу коронавирусыг бүтээсэн гэх Өмнөд Каролинагийн их сургуульд ямар нэгэн асуудал байхгүй. Харин энэ үйл ажиллагааг доктор Энтони Фаучи санхүүжүүлсэн юм. Тэр  биологийн аюулгүй байдлын эсрэг хүчээ нэмэгдүүлэх тухай асуудлыг ярьсан. Олон зуун шинжлэх ухаанч эсэргүүцсний үр дүнд энэ үйл ажиллагаа Барак Обамагийн Засгийн газрын үед зогссон.  Гэвч ерөнхийлөгч Дональд Трампын шаардлагаар энэ төсөл 2017 онд дахин хэрэгжиж эхэлсэн. Тэгээд  Өмнөд Каролинагийн их сургуульд ажиллаж байсан Фаучи бүх төлбөрийн 95 хувийг нь Уханийн BSL4 агентлагт төлж, вирусын технологийг Хятадаас оруулж ирсэн. Энэ жигшүүрт явдлын тухай Нью Йорк Таймс сониноос уншиж болно. Уханийн BSL4 бол ДЭМБ-ийн хүлээн зөвшөөрсөн судалгааны лаборатори гээд бодоод үздээ. Мөн Харвардын Анагаах ухааны сургууль Уханийн BSL4 агентлагтай хамтарч ажилласан. Харвард гэдэг чинь манай улсын “Fort Detrick” Уханьтай хамтарч ажилласнаас ялгаа байхгүй. Хэрэв Харвард Хятадын “Fort Detrick”-тэй хамтарч ажилласан бол ямар нэгэн асуудал үүсэхгүй. Харвардын Химийн тэнхимийн эрхлэгч, профессор Чарльз Либер  нанотехнологийн судалгаа хийдэг хувийн лабораторитай. Тэгэхээр COVID-19 вирусыг гарган авсан Уханийн агентлагтай хамаатай болж таарна. Бас Либерт “Fort Detrick”-т ажиллаж байсан.  Химийн профессор маань Хятадын Армийн анагаах ухааны хүрээлэнд /Fort Detrick/ нанотехнологийг хөгжүүлж өгчээ. Учир нь тэр химийн гэлтгүй биологийн салбарт нанотехнологийг ашиглах  чадвартай хүн. Гэхдээ би Харвардад долоон жилийг өнгөрүүлэхдээ  энэ үйл явцыг мэдээгүй өнгөрсөн байгаа юм.

Харин одоо АНУ-ын вакцинд анхаарлаа хандуулъя. COVID-19 бол  биологийн дайны агентлагт гаргаж авсан туйлын аюултай вирус. Манай улсын Хүнс, эмийн захиргаа хэд хэдэн вакцинд зөвшөөрөл олгох нь ойлгомжтой. Тэд нэг вакцинд яаралтай ашиглах зөвшөөрөл олгох гэж байгааг нь би аль хэдийнэ мэдсэн. Тэд Өмнөд Каролинагийн их сургуультай гэрээ байгуулахдаа Хятадын Ши хатагтайтай хамтарч ажилласан. Бид угаас вакцин авах ёстой.

Одоо бид АНУ-ын Халдварт өвчнийг хянах, урьдчилан сэргийлэх төв /CDC/-д итгэж болохгүй. Тэд вакцины тухай худал түүхээ үргэлжлүүлэн ярьсаар байх болно. Зөвхөн сармагчинд туршиж үзчихээд вакциныг яаралтай ашиглах зөвшөөрөл олгоно. Тэрхүү вакцинаа таны гаранд тарих боловч вирус агаарт үлдэж, бид түүгээр амьсгална. Тиймээс би батлан хамгаалахын ахмад ажилтан, хамгийн нэр хүнд өндөртэй армийн офицер Ёоланда Хьюитт Вон /Yolanda Hewitt Vaughn/-ыг вакцин тариулахаас татгалзахыг санал болгосон. Тэд эдгээр вакцинуудаа АНУ-ын Армийн албан тушаалтнуудад тарих нь Нурембергийн дүрмийг зөрчиж буй  хэрэг юм. Персийн булангийн дайны үед урьдчилан сэргийлэх вакцины туршилтад хамрагдсан 500 мянган эрүүл, залуу АНУ-ын армид зүтгэж байсан эрэгтэй болон эмэгтэй цэргээс 11 мянга нь нас барж, 100 мянган цэрэг тахир дутуу болсон билээ. Их Британийн Армийн эмэгтэй цэргүүдэд мөн ийм асуудал тулгарч, Их Британийн биологийн дайны агентлагт цэргүүд хордож үхсэн юм. Үүнийг Персийн булангийн дайны синдром гэж нэрлэдэг. Одоогийн цар тахлын эсрэг вакцинаас ч би айж байна.

-Вакциныг хориглох тушаал, журам байдаг уу?

-Хэсэг хуульчид хамтарч хориглосон тушаал гаргах боломжтой. Энэ асуудлаар хамтарч ажиллахдаа би баяртай байх болно. Гэхдээ бид зөвхөн оролдож л чадна. Цар тахлын эсрэг хоёр вакцины дараа юу болохыг хэлж мэдэхгүй юм. Тэд  вакциндаа хүмүүсийн РНХ-г ашиглаж байгаа нь маш аюултай. Учир нь вакцины эхний тун нь шууд таны биеийн бүх хэсгийн генд  нөлөөлнө. Энгийн нэг вакциныг гаргаж авахын тулд 8-10 жилийг зарцуулдаг. Гэтэл Трамп сонгуулийн өмнөхөн вакцин гаргаж авахыг оролдсон. Тэгэхэд нь сенатч Харрис /одоогийн дэд ерөнхийлөгч/ “Трампын туршсан вакциныг хэрэглээнд нэвтрүүлэхгүй, ашиглахгүй” гэж хэлсэн. Наймхан сарын дотор бүтээсэн вакцин гэхээр асар их аюултай. Гэвч удирдагчид вакцин гаргаж авч, эрүүл мэндийн ажилтнуудад турших гэж байна.

-Эмч нар хуулийн дагуу үүнийг эсэргүүцэх боломжтой юу?

-Чи хүсэхгүй байсан ч тэд тарих л болно. Дараагийн шатанд гэрийн асаргаанд байгаа ахмад настнууд вакцинд хамрагдана. Учир нь сөрөг нөлөөний талаар мэдээлэх хүн тэдэнд байхгүй. Харин сайн дурын ажилтнууд зөвшөөрвөл Хүнс, эмийн захиргаа яаралтай ашиглах хоёр вакцинаа тарина. Маш хурдан бэлэн болсон вакцин хүмүүст яаж үйлчлэх бол гэхээс эмээж байна. Үүний дараа тэд Африк-Америк гаралтай хүмүүсийг вакцинд хамруулмаар байна гэж хэлнэ. Бид АНУ-ын Засгийн газрын туршилт болмооргүй байна.

-Дараагийн ээлжинд цэргүүдээ бүгдийг нь  вакцин хамруулна гэж та бодохгүй байна уу?

-Энэ бол мэдээжийн хэрэг. Тэд цэргүүдийг бүгдийг нь хамрагдахыг шаардана. Хоёр сая орчим АНУ-ын Армийн албан тушаалтнуудад Персийн булангийн дайны синдром дахин давтагдахыг тааварлашгүй. Ийм зүйл болно гэдэгт би хувьдаа эргэлзэхгүй байна. Гэхдээ ахмад настнуудад бүр муугаар нөлөөлөх байх даа.

- Гэхдээ та эхний туршилтад нь гэрээр асаргаанд байгаа хүмүүс  хамрагдана гэж ярьсан?

-Гэрээр асаргаанд байгаа ахмад настнууд хамгийн эхэнд хамрагдах нь гарцаагүй. Вакцин тэднийг бүгдийг нь сүйтгэх вий гэхээс айж байна. Учир нь хэрвээ тэд үхвэл тэдэнд зориулдаг халамж, эмчилгээ болон төрөөс зарцуулдаг бусад эдийн засгийн зардлууд хэмнэгдэнэ. Гэхдээ энэ бол зөвхөн миний бодол шүү. Трамп үүнийгээ сүргийн дархлаа буюу бүх нийтийн дархлаажуулалт гэж нэрлэсэн боловч биологийн дайны агентлагийн довтолгооны нэг хэлбэр юм.

-Хиймлээр бүтээсэн вирус шүү дээ?

-Тиймээ. Вакциныг тариулж байгаа хүмүүс аюулгүй, үр нөлөөтэй гэдэгт нь итгэчихсэн. Бидний мэдэж байгаа зүйлийг  тэд мэдэхгүй.  Вакцин ахмадууд, цэргийнхэн, эрүүл мэндийн ажилтнуудад гай зовлон авчрих вий гэдэгт санаа зовниж байна.

-Энэ вирусаа агаарт цацсан хэрэг үү?

- АНУ-ын биологийн дайны зэвсгийн лаборатори энэ вирусаа агаарт тараасан нь тодорхой. Холбооны мөрдөх товчооны терроризмын сөрөг нөлөөллийн төсөлд ажилласан дээд түвшний хуульч Марисонтой утсаар  Мичиганы их сургуульд болсон олон улсын терроризмын хурлын талаар ярилцсан. Тэр энэ үеэр биологийн зэвсгийн тухай ярьсан. Одоо үүссэн нөхцөл байдал бол АНУ-ын биологийн дайны лаборатори болон хөтөлбөрийн хийсэн хамгийн дээд түвшний зэвсэг буюу халдварт вирус юм. Энэ вирусыг бүтээхэд ажилласан Батлан хамгаалахын яамны ажилчид, судлаачдын нэрсийн жагсаалт надад бий. Энэ бол Пентагоны лабораторит хийсэн хими болон биологийн дайны тайлан юм. Судлаачид халдварт вирус бүтээсэн байх нь. Тагнуулын төв агентлаг 1990 оны зун биологийн дайны агентлагтаа вирус туршиж байсан тухай Нью Йорк Таймс сонин бас бичсэн байна лээ. Би тэдэнд энэ вирусыг ч Тагнуулыг төв агентлаг бүтээсэн нь тодорхой гэж хэлсэн.

-Тэгэхээр буруутанг олох газрын зургийг нь  Холбооны мөрдөх товчоонд та зааж өгсөн байх нь?

-Таны зөв. Тэд “Таны мэдээллийн дагуу эдгээр хүмүүсийг “Fort Detrick”-ээс хайж байна. Асуудал АНУ-ын армийн анагаах ухааны талбарт байжээ” гэж хэлсэн. Би “Fort Detrick”,  Тагнуулын төв агентлаг, биологийн программын хөтөлбөрүүдийн талаарх бүх  хэрэгцээт мэдээллийг өгсөн. Тухайлбал, АНУ-ын Засгийн газар өөрсдийн лабораторитоо вирус гаргаж авах гэж бүх хүчээ дайчилсныг ч хэлсэн.

-Холбооны мөрдөх товчооны ашигласан тактикын тухай номондоо бичсэн нь сонирхол их татлаа?

-Бидний өгсөн мэдээлэл дээр үндэслээд буруутнуудыг бүгдийг сүйрүүлсэн. Тэд сүүлийн таван жилийн турш лабораторитоо гэмт хэрэг үйлдэж байсан байгаа юм. Арваннэгдүгээр сарын эхний долоо хоногт Харвардын их сургууль генетикийн гэрээндээ хариуцлага хүлээсэн. Тэд надаас тус сургуулийн тэнхимийн эрхлэгчийн биологийн зэвсгийн эсрэг хийсэн үйлдлийн талаар асуусан. Массачусетсийн технологийн хүрээлэнгийн үүсгэн байгуулагч, профессор Жонатан Кинг бол дэлхий дээрх хамгийн шилдэг биологийн электрон микроскоптой лабораторийн ангийг  байгуулсан хүн. Вирус гаргаж авах үйлдлийг АНУ-ын Засгийн газар биологийн дайны лабораторитоо хийснийг хэлсэн. Профессор Кинг надтай санал нийлсэн. Миний хэлсэн бүхнийг хүлээн зөвшөөрсөн. Дэлхий нийтээрээ биологийн дайны зэвсэгт өртсөн тухай бараг хэвлэл болгонд ярилцлага өглөө. ОХУ, Энэтхэг,Австралийн хэвлэлд ярилаа. Одоо дахиж энэ тухай яримааргүй байна шүү.

-Гэхдээ энэ гэмт хэрэгт ямар хариуцлага хүлээлгэхийг би мэдэхгүй байна?

-Тэдэнд хариуцлага хүлээлгэхээс илүү цар тахлыг хяналтдаа авах нь чухал даа.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2020.12.18 БААСАН № 242 (6467)