Х.ОЮУНБОЛД

 

Энэтхэгт эрх чөлөөний лидер, эвдэрч доройтсон эх орноо нэгтгэх нь чухал байсан Сардар Валлавбхай Пателд зориулсан дэлхийн хамгийн өндөр хөшөөний нээлтийг албан ёсоор хийсэн байна. 182 метр өндөртэй, 1850 тонн хүрэл хэсгээс бүтсэн хөшөөг 2018 оны арваннэгдүгээр сарын 1-нд олон нийтэд танилцуулжээ. Гужарат мужийн Нармада голын байгууламжтай ойрхон байдаг үндэсний хувцас, алчуураа мөрөн дээрээ тохсон хөшөө аж. Хөшөөг барихад 210 мянган метр куб цемент шаардагдсан байна. Харин дэлхийн хамгийн их зээл авч барьсан хөшөө нь 93 настай Рам Ванжи Сутарын сүүлийн долоон жилд Энэтхэгт барьсан 8000 гаруй баримал барьжээ.

АНУ-ын Нью-Йорк хотын Эрх чөлөөний хөшөөнөөс хоёр дахин, БНХАУ-ын хаврын Буддагийн сүмийн 153 метр хөшөөнөөс өндөр юм байна. Харин хөшөө нь дангаар 128 метр өндөр аж. Гэхдээ удаан хугацаагаар дэлхийн хамгийн том, өндөр хөшөө байж чадахгүй гэнэ. Учир нь Энэтхэг улс дайчин хаан Чхатрапати Шиважид зориулан 212 метрийн өндөртэй хөшөө барьж байгаа аж. Гэвч хотыг танилцуулах хэмжээний билэг тэмдэг болох нэг хөшөө боловч байгаль орчинд нөлөөлөхөөс гадна хөшөөг барихын тулд адиваси нутгийн иргэдийн газрыг авснаас шүүмжлэлд өртсөн байна.

 

80 кг туухай өргөсөн дэлхийн хамгийн хүчтэй охин

Канад улсын долоон настай Рори ван Ульфт охин 80 кг туухайг өргөсний дараа дэлхийн хамгийн хүчтэй охин боллоо. Мөн 61 кг туухайтай суулттай өргөлт хийж чаддаг байна. Канадад түүний насныханд зориулсан тэмцээн байхгүй ч саяхан АНУ-ын хүндийн өргөлтийн үндэсний тэмцээнд 11, 13 насны ангилалд  түрүүлжээ. Харин 30 кг туухай өргөх ангилалд 32 кг, түлхэлттэй өргөлтөөр 42 кг туухай өргөснөөр түүхэн дэх хамгийн залуу аварга болоод байна. Түүний аав Каван “Рори дэлхийн хамгийн хүчтэй охин гэж хэлэх нь зөв байх” гэж сэтгүүлчдэд бахархан ярьжээ.

Харин  Олон улсын хүндийн өргөлтийн холбоо хүчин чадлыг нь фунт фунтээр нь хэмждэг гэв. Синклерийн  коэффициентээр Рори нь зөвхөн дэлхийн хамгийн чадалтайгаас гадна өмнө нь болж байсан хүндийн өргөлтийн тэмцээний одоо байгаа бүртгэлээр долоон настай хамгийн хүчтэй охин байх гэж онцолжээ. Рори охин таван настайгаасаа хүндийн өргөлт, уран сайхны гимнастикаар хичээллэж эхэлсэн байна. Одоо өдрийн дөрвөн цагийг хүндийн өргөлт, есөн цагийг уран сайхны гимнастикийн бэлтгэлээ хийхэд зарцуулдаг аж. Түүнд хөгжилтэй санагддаг учраас хиймэл шивээс хийдэг гэж ярьжээ.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2020.11.17 ПҮРЭВ № 241 (6466)