Б.ДОЛЖИНЖАВ

 

АНУ-ын ерөнхий­лөгчөөр сонгогдсон Жо Байдены шинэ Засгийн газрын томилгоо үргэлжилж байна. Тэрээр Засгийн газрынхаа хамгийн өндөр албан тушаал болох Тээврийн нарийн бичгийн даргаар Индиана мужийн Саут Бенд хотын захирагч Пит Буттиегийг нэр дэвшүүлжээ.

Түүнийг энэ албан тушаалд Сенат баталвал ЛГБТИК буюу бэлгийн цөөнх хүмүүсийн хувьд түүхэн үйл явдал болох юм. Учир нь Пит ижил хүйстэн бөгөөд Частен хэмээх эрэгтэйтэй гэрлэсэн. Энэ тухайгаа “Частентай гэрлэсэн нь намайг илүү сайн хүн болгосон” хэмээн 2019 онд ярьж байв.

Жо Байден “Захирагч Пит Буттиег бол манай үндэстний хамгийн чухал асуудлыг шийдвэрлэгч эх оронч хүн юм. Түүнийг Тээврийн нарийн бичгийн даргаар сонгосон нь бидэнд тулгарсан бэрхшээлүүдийг зогсоож, боломжуудыг бий болгож чадах хүн гэж итгэсэн юм. Пит үүрэгт ажлаа анхааралтай, ёс журамтай, алсын хараатай гүйцэтгэх болно” гэж Байден ярьсан байна. Пит 2012 оноос хойш Саут Бенд хотын захирагчаар ажилласан. Энэ хугацаандаа 2014 онд Афганистанд Тагнуулын албан тушаал хашиж байсан юм.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2020.11.17 ПҮРЭВ № 241 (6466)