З.БАТЦЭЦЭГ
Зурхайчид ямар ордныхон яаж стрессээ тайлахыг зөвлөж байна. Жилийн сүүлийн сар ачаалал ихтэй байдаг. Энэ жил бас коронавирус гэж цар тахал тархаад байна. Жилийн эцсийн тайлан. Мөн шинэ жилийн бэлэг. Он дуусхад дахиад 3 долоо хоногийн хугацаа байна. Та ядарч байна уу? Тэгвэл манай зурхайчид стресс, ядаргаагаа тайлхад ямар ордныхонд юу илүү тохирох талаар зөвлөж байна. Таньд тус болох байх гэж найдая.
Хонины орд- Спа. Хонины ордныхон заримдаа жаахан хурдаа багасгаж амарч байх нь зүйтэй. Хамгийн сайн тайвшрах арга бол спа. Гэртээ ч хийж болно. Нүүрэндээ дуртай маскаа тавин, биеэ ороогоод, намуухан хөгжим сонсон амарч болно.
Үхэрийн орд-хөгжмийн эмчилгээ, тайвшрал. Чихэвч хийн, хөгжмийн ертөнц рүү шумбаж орох нь үхэрийн ордныхонд нэн тохиромжтой. Дуртай дууныхаа жагсаалтыг гаргаад, тухтай газар суун хөгжим сонсож бусад зүйлийг мартаарай.
Ихэрийн орд- бясалгал. Заримдаа ихэрийн ордныхонд нэг юманд анхаарлаа төвлөрүүлхэд амаргүй байдаг, тиймээс бясалгал хийгээд үзээрэй. Биеэ даан, интернэтээс тохирох бичлэг олон суралцаж болно.
Мэлхийн орд- ситком. Мэлхийн ордныхон сэтгэлийн хөдлөл ихтэй, эргэн тойрондхоо маш нарийн мэдэрдэг, юманд хэт санаа зовомтгой. Тэдний хувьд хамгийн сайн стресс тайлах арга бол ситком- “Friends” мэтийн эсвэл энгийн сайхан гэгээлэг сериал.
Арслангийн орд- ном унших. Тэдний хувьд уран зохиолын ном уншин тэс өөр ертөнцөд шумбаж орох. Мэдээж хүнд агууламжтай ном сонгоод хэрэггүй, фантастик, хайр дурлалын роман эсвэл сайн классик детектив илүү тохиромжтой. Ном уншихад сэтгэлийн түгшүүр багасдаг гэдгийг эрдэмтэд нотолжээ. Утсаа салгаад, юунд ч сатаарахгүй ном унших бас сайхан шүү.
Охины орд- хөөстэй баннд хэвтэх. Охины ордныхон маш хөдөлмөрч, тиймээс амархан стресст өртдөг. Тиймээс боломжоороо их амарч байх хэрэгтэй. Сайн тайвшрах аргын нэг бол хөөстэй баннд хэвтэх. Эфирийн масло дусаагаад, сайхан анхилуун үнэртэй лаа асаагаад, тайвшруулах хөгжим сонсоход шууд л тайвширна.
Жинлүүрийн орд- спорт. Жинлүүрүүд байгалаасаа их сайхан сэтгэлтэй хүмүүс, гэхдээ заримдаа уурлаж биеэ барихад хэцүү болдог. Уур бухимдлаа гаргаж, сайн тайвшрах арга бол тэдний хувьд спорт. Заавал зааланд очих албагүй, цэвэр агаарт гүйж болно. Гүйлт бол эндорфины ялгаруулалтыг нэмэх аргын нэг.
Хилэнцийн орд- өдрийн тэмдэглэл. Хилэнцийн ордныхон их бодлогоширонгуй, бүтээлч хүмүүс. Заримдаа тэдэнд санаа бодол, эмоци нь хэт их хуримтлагддаг. Энэ бүгдийгээ цаасан дээр буулгах нь зөв. Өдрийн тэмдэглэл, блог хөтөлж болно. Хамгийн гол нь энэ нь стресс бууруулж, толгойн доторх бодлыг цэгцилнэ.
Нумын орд- хошин шоу. Нумыхан их хөгжилтэй хүмүүс. Тиймээс хошин шоунаас тэд таашаал авч чадна. Инээд үнэхээр стрессийн эсрэг шалгарсан арга. Тиймээс нумыхан хошин шоу үзэж бүх зүйлээ марттал инээгээрэй.
Матарын орд- бүжиг. Дэндүү хариуцлагатай, өөрийгөө маш сайн барьдаг хүмүүс. Заримдаа тэд өөрсдийгөө чөлөөлж сурах хэрэгтэй. Үүнд бүжиг тус болно. Студэд байна уу, өрөөндөө байна уу хамаагүй, хөгжмийн хэмнэлээ мэдрээд бүжиглээрэй.
Хумхын орд- найзууд. Энэ ордныхон их биеэ даасан, ганцаараа цагийг их өнгөрөөдөг. Дандаа ганцаараа байж болохгүй ээ. Тиймээс найз нөхөдтэйгээ уулзан, стрессээ тайлж байх хэрэгтэй.
Загасны орд- усанд сэлэлт. Загасны орд учираас сэл гэсэн үг биш. Усанд сэлнэ гэдэг хэсэг хугацаанд бодит байдлаас ангижран, байгалтай нэгдэх юм. Ус бол стресс, айдасыг тайлах сайн арга.
Эх сурвалж: www.wday.ru