Б.ДОЛЖИНЖАВ

Их Британи улсад өнөөдөр COVID-19 эсрэг вакцинжуулалт эхэлсэн. Тэгвэл  АНУ, Германы хамтран бүтээсэн "Pfizer" вакциныг хамгийн эхэнд 90 настай эмэгтэйд тарьжээ.

Маргарет Кеенан ирэх долоо хоногт 91 хүрнэ. Энэ тухай “Төрсөн өдрийн хамгийн сайхан бэлгээ урьдчилж авлаа. COVID-19-ийн эсрэг вакциныг тариулсан анхны хүн болно гэдэг бол давуу эрх юм.  Намайг  сайн асарч байсан эмч нартаа маш их баярлалаа. Олон сар ганцаараа байсан би ирэх шинэ жилийг гэр бүл, найзуудтайгаа өнгөрүүлнэ гэхээс тэсэн ядаж хүлээж байна. Бусад хүмүүст вакциндаа хамрагдахыг уриалж байна” хэмээн ярьжээ.

Их Британи эхний ээлжинд 80-аас дээш насны ахмадууд, асрамжийн газрынхан болон эрүүл мэндийн ажилтнуудыг вакцинд хамруулах юм. Тэд энэ долоо хоногт 800 мянган тун вакцинд дээр дурдсан бүлгийнхнийг хамруулна. Хамгийн анх цар тахлын эсрэг вакцинжуулалтыг эхлүүлэхээ зарласан  Их Британийг дэлхий нийт харж байгаа.  Юу сурахыг хүлээх л үлдлээ.

Эх сурвалж:BBC