Б.ДОЛЖИНЖАВ

Энэтхэгийн Андра Прадеш  мужид шалтгаан болон нэршил нь үл мэдэгдэх өвчин гарч, 450 гаруй хүн эмнэлэгт хэвтэж, нэг хүн нас барлаа. Тус мужийн өмнө зүгт орших Элуру хотод өнгөрөгч амралтын өдрүүдээр 100 гаруй хүн ухаан алдаж, таталт өгч, дотор нь муухайрч, заримынх нь  амнаас нь хөөс цахрах шинж тэмдэгтэйгээр эмнэлэгт иржээ.  Нууцлаг өвчний шалтгааныг тодруулахаар мэргэжилтнүүд ажиллаж байгаа юм байна.

Энэ талаар дүүргийн хяналтын албан хаагч Долла Жоши Рой  “Энэ тоо өнөөдрийн байдлаар 455-д хүрсэн. Харин 200 гаруй хүн эдгэрч, эмнэлгээс гарсан бол зүрхний шигдээсээр 45 настай нэг хүн нас барсан. Өвчний шалтгааныг тодруулахын тулд өвчтөнүүдийн хоол, усны бохирдол, агаарт шалгалт  хийсэн. Учир нь зарим хүнд нүд нь хорсох шинж илэрсэн. Одоо лабораторийн хариуг хүлээж байна. Энэ өвчин хоол, ус, агаар эсвэл бусад зүйлээс болсон байх. Өвчтөнүүд бүгд нэг хотод амьдардаг ч өөр газраас ирсэн учир  шалтгааныг ч бид хэлж мэдэхгүй байна” гэж ярьжээ.

Мөн хүн бүрийг коронавирусын шинжилгээнд хамруулаад сөрөг гарсныг нь буцаажээ. Учир нь  тус мужид COVID-19 халдварын 800 мянган тохиолдол бүртгэгдсэн учир дээрх нууцлаг өвчин эмнэлгийн ачааллыг эрс нэмэгдүүлээд байгаа юм.

Эх сурвалж:The Guardian